Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөн Цагдаагийн ерөнхий газарт өнөөдөр эхэллээ. Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх эл сургалт, зөвлөлгөөнд нийслэлийн болон хөдөө, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 92 удирдах ажилтан оролцож байна.
Тэд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, менежментийн шинэ сэтгэлгээ, авлигын эсрэг үйл ажиллагаа, удирдахуйн ухаан сэдвээр номын дуу сонсч, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүй, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах чиглэлээр зөвлөлдөх юм. Удирдах ажилтнууд маргааш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор болон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзана. Мөн удирдах ажилтнууд цагдаагийн алба хаагчийн бие бялдар, тусгай бэлтгэлийн нормативын шалгалт өгч, спорт, урлагийн тэмцээн уралдаан зохион байгуулах юм байна.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан