Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нууц бөгөөд ил сэдэв
Нэгэнт уран олборлоод эхэлчихсэн болохоор Монголд олборлуулахгүй эсвэл олборлох ёстой гэж маргах нь хэдийнэ ач холбогдлоо алдаж. Харин олборлоод дууссаны дараа яах вэ гэдгийг бүгд анхаарч, олборлож байгаа компаниудад энэ л асуултыг тавих ёстой. Манайд шинэ энэ сэдвийг дэлхийн улс орнууд ашиглахдаа ямар техник технологи хэрэглэдэг болохыг судаллаа.

Өнөөдөр манайд ашиглаж байгаа технологийг “solution mining” буюу уусгаж олборлох технологи гэдэг. Өөрөөр хэлбэл, ураны хүдэр байгаа хэсэг рүү шүлтлэг эсвэл хүчиллэг шингэнийг цооногоор шахаад буцаан соруулж авдаг. Тэгэхдээ шахдаг шингэн нь дийлэнхдээ хүхрийн хүчил. Энэ технологи нь олборлолт хийж байгаа газраас хүдрийг тээвэрлэх шаардлагагүй болгодог, уурхайчид цацрагийн нөлөөнд хордох эрсдэл байхгүй, өртөг багатай, хаягдлыг хадгалах их зай шаарддаггүйгээрээ давуу талтай. Гэхдээ эл технологийг ураны орд газар нь усан давхаргын хэт гүнд биш, ус нэвтэрдэггүй чулуулган суурьтай, ус нэвтэрдэггүй чулуулгаар хүрээлэгдсэн газарт хэрэглэдэг байна. Гэвч аливаа зүйл сайнтай, муутай байдгийн адилаар уусгах шингэн нь ураны орд газраас өөр тийш урсан гүний ус хордуулах, уусгах ажиллагаа дууссаны дараа тухайн хэсэг газрын өмнөх байдлыг нөхөн сэргээх боломжгүй байдаг аж. Хамгийн анх энэ аргыг асар том орд газруудад олборлолт хийхдээ ашигладаг байсан бөгөөд ийм нөхцөлд хэдэн сая тонн хүүхрийн хүчлийг газрын гүн рүү шахдаг.
Жишээлэхэд, Чех улсын “Straz pod Ralskem” уурхай, Болгарын зарим орд газар, Зүүн Германы “Көөнигштайн”. “Көөнигштайн” уурхайд гэхэд нийтдээ 100 мянган тонн хүхрийн хүчил шахсан байдаг. Орд газрыг хаасны дараагаар үлдсэн 1,9 сая шоо метр шингэн нь чулуулгын сүвүүдэд шингэн үлдсэн. Эл шингэн нь хүний биед онц хортой олон тооны хольцтой. Гэхдээ Чехийн “Straz pod Ralskem” уурхайд энэ аюул бүр ч ноцтой байгаа юм. Энд 3,7 сая тонн хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахжээ. Үүнээс үлдсэн 28,7 сая шоо метр бохир шингэн нь уусгалтын бүс болох 5,74 ам.км талбайн гүнд одоо ч байсаар. Үүний дээр хортой шингэн нь уусгалтын бүсээс босоо ба хэвтээ тэнхлэгт илүү гарч тархаж эхэлсэн болохоор 28 ам.км талбай газрын хөрс, 235 сая шоо метр бүхий газрын гүнийн усыг хордуулах ноцтой аюул нүүрлээд байгаа ажээ. Энэ зөвхөн эхний үе шаттай холбоотой эрсдэл. Дараагийн шатанд хүхрийн хүчилд ууссан шингэнийг сорж баяжуулах үйлдвэрт баяжуулна. Өөрөөр хэлбэл, хүхрийн хүчлээр уусгах үед хүдэрт агуулагдаж байгаа молибден, ванади, селен, төмөр, тугалга, хүнцэл гэх мэт олон тооны бусад элемент ялгардаг болохоор ураныг эдгээр хольцоос нь цэвэрлэн хатаана. Ингээд гаргаж авсан эцсийн бүтээгдэхүүнийг “шар нунтаг” гэж нэрлэдэг. Түүнийг тусгай торхонд хийгээд баяжуулах дараагийн шатны үйлдвэр рүү явуулна. Товчхондоо, дуусаа... Гэхдээ ингээд л гүйцдэг байсан бол сайхан. Гэтэл баяжуулах үйлдвэртэй холбоотой бас нэгэн аюул гарч ирдэг нь тоосонцор.
Мөн баяжуулах үйлдвэрийг хаахдаа ихээхэн хэмжээний цацраг идэвхт хаягдлыг аюулгүй байдлаар хадгалан үлдээх шаардлагатай тулгарна. Хаягдал нь гол төлөв уусмал хэлбэртэй болохоор хиймэл нуур үүсгэн хадгалдаг. Гаргаж авсан уран нь нийт массын тун ялихгүй хувийг эзэлдэг болохоор үүссэн хаягдлын хэмжээ нь гол төлөв сорж авсан уусмалын хэмжээтэй тэнцүү. Тэгэхээр цацраг идэвхт хаягдлын хэмжээ нь нэг тонн уран гаргаж авахын тулд боловсруулсан хүдэр дэх ураны агуулгаас урвуу хамааралтай гэсэн үг. Ийм хаягдлыг хадгалах хамгийн том хиймэл нуур нь Намиби дэх уран боловсруулах “Rossing” үйлдвэрийн ойролцоо байдаг. Энэ хиймэл нууранд 350 сая тонн хатуу материал агуулагддаг. АНУ ба Канад дахь ийм хиймэл нууруудад 30 сая тонн хатуу материал агуулдаг бол Зүүн Германд 86 сая байх жишээтэй. Харамсалтай нь, зарим тохиолдолд шингэн хаягдлыг ямар ч хяналтгүйгээр шууд ил асгаж байсан тохиолдол бий. Жишээ нь, Габон улсад байдаг Монтанд 1961 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байсан Францын “Cogema” компани нь 1975 хүртэл шингэн хаягдлаа ойролцоохь горхи руу шууд урсгадаг байжээ. Нийт хоёр сая тонн хортой хаягдал дахь хатуу материал нь горхины усаар дамжин голын гольдролын тунадас болон ёроолд нь живж тогтжээ. Ингэсээр 1999 онд олборлолт дуусахад горхи руу асгалгүй, хуримтлуулсан шингэн хаягдлыг аюул багатай газарт зөөн, хоргүйжүүлэхийн оронд элэгдэлд амархан өртдөг хөрсөөр бүрхээд орхисон байна. Ийм шингэн хаягдал дотор дийлэнхийг нь ялгаж авсан уранаас эхлээд хүдэрт агуулагдаж байсан бүх элемент агуулагддаг. Ураны хагас задралын бүтээгдэхүүн болох тори-230, ради-226-г хүдрээс ялгаж авдаггүй болохоор уусмал дахь байгалийн гаралтай цацраг энэ хоёр бодисын агуулга 85 хувь хүртэл байдаг. Техникийн хязгаарлагдмал байдлаас болоод уусмал дахь ураныг бүгдийг нь ялгаж авах боломжгүй болохоор бага зэрэг үлдэгдэл уран агуулна. Мөн хүнцэл гэх мэтийн хүнд металл ба бусад хортой бодисыг ч агуулж байдаг.
Хаягдалд агуулагдаж байдаг цацраг идэвхит нуклидууд нь байгалийн төвшөөс 20-100 дахин илүү гамм цацрагийг ялгаруулж байдаг. Гамм цацраг нь хэсэг газрынх байдаг болохоор холдоход төвшин нь хурдан багасдаг. Хаягдлын гадарга нь хатаад ирэхээр ийм цацраг бүхий тоос салхинд автан ойр орчмоо бохирдуулж эхэлдэгт хамгийн их аюул бий хэмээдэг. Зүүн Германд уран олборлож байсан үйлдвэрийн орчимд салхи босоход цацраг идэвхит тоосонцор дэгдэн тэнгэр хүрэн өнгөтэй болдог байсан аж. Иймд сүүлдээ хаягдлыг тусгай бүрхүүлээр хамгаалснаар байдал арай дээрдсэн гэдэг. Гэхдээ ойролцоохь тосгодоос авсан тоосны дээжээс ради-226, хүнцэл илэрсэн нь аюулын харанга дэлдэж. Ради 226 нь задрахдаа радон гэдэг цацраг идэвхт хий ялгаруулдаг. Радон хүний уушгийг хорт хавдраар өвчлүүлэх аюултай. Радон ялгарах хэмжээ нь хаягдал дахь ураны агуулгаас бус анхны олборлолт хийсэн хүдэр дэх агуулгаас л хамаарна. Тиймээс ураны уурхай хаагдсаны дараагаар бий болдог хамгийн том аюул нь радоны ялгарал гэнэ.
Өөр нэг том аюул нь байгуулсан хиймэл нуураас хортой шингэн алдагдах. Ингэж алдагдвал гүнийн болон гадаргын ус бохирдох аюултай. Хельмсдорф дахь «Висмут» үйлдвэрийн хаягдлаас жил болгон 600 мянган шоо метр шингэн алдагдаж байснаас ердөө талыг нь зогсоож, буцаан хадгалах нуур руу буцаадаг байсан гэдэг. Үүнээс болоод Хельмсдорф орчим алдагдсан шингэн бодисуудын агуулгыг ундны усан дахь зөвшөөрөгдсөн хэмжээтэй харьцуулбал сульфатын агуулга 24 дахин их, хүнцэлийнх 253 дахин их, ураных 46 дахин их байж. Унгар дахь ураны хаягдал шингэн хадгалах “Pecs”–ийн орчим бохирдсон гүнийн ус нь жилдээ 30-50 метрийн хурдтайгаар ойролцоохь хотын ундны усны эх үүсвэр рүү ойртсоор байгаа нь ийм аюул бийг дэлхий нийтэд анхааруулж буй нэг сануулга. Учир нь, цацраг идэвхит элементүүдийн хагас задралын үе урт болохоор удаан хугацааны туршид хаягдал хадгалах хиймэл нууруудын аюулгүй байдлыг өндөр төвшинд хамгаалах ёстой.
Жишээ нь, борооны дараа жалга гуу үүсэхэд амьтан, ургамал нуурын эргийг сэтэлснээс радоны ялгарал нэмэгдэж, хүрээлэн буй орчиндоо бүр ч илүү хортой нөлөө үзүүлнэ. Цаашилбал, хүчтэй аадар бороо, үер, газар хөдлөлтийн дараагаар хадгалах газрууд бүрэн гэмтэх аюултай. 1977 онд АНУ-ын Нью-Мексико мужийн Грантад үер болсны улмаас 50 мянган тонн уусмал, олон сая литр бохирдсон ус алдагдаж. Мөн энэ мужийн Черч Рокт 1979 онд 1000 тонн уусмал, 400 сая литр бохирдсон ус алдагдсан хэмээн дэлхийн уул уурхайн салбарын түүхэнд тодоос тод бичээстэй.
Бүр хатуулаг, зуурамтгай чанар гэх мэт физик үзүүлэлт нь байшин барих зэрэгт ашигласан байдаг. Ийм материалаар хийсэн байшинд радон болон гамма цацрагийн хэмжээ өндөр байсныг илрүүлснээс хойш ашиглахаа больжээ. Ийм байшинд амьдардаг хүмүүсийн хувьд уушигны хорт хавдраар өвдөх эрсдэл нь 100 хүнд дөрөв байсныг Америкийн хүрээлэн буй орчныг хамгаалах агентлаг тогтоосон юм. Тэгэхээр энэ мэт олон эрсдэлээс өөрсдийгөө яаж хамгаалах вэ. Хаягдлыг хэрхэн хадгалах, аюулгүй болгох талаар олборлож байгаа компаниуд ямар ажил хийх ёстой юм бол. Адаглаад л холбогдох газрууд нь уусгах аргаар уран олборлосны дараагаар үүсэх шингэн хаягдлыг хадгалах, цаашид хадгалалтын аюулгүй байдлыг хангах талаар боловсруулсан журам, тавих шаардлага байна уу.
Олборлоход аюулгүй л гэж байхаас биш энгийн хүнд ойлгомжтойгоор тайлбарласан мэдээлэл алга. Мэдээлэл хомс бүр хагас нууц гэж болохоор нөхцөлд хүмүүсийн сэтгэлд элдэв хар буух нь зүйн хэрэг. Хамгийн түрүүнд, хордуулж хордуулж сорж авчихаад сүүлд нь бүр ч хортой хаягдлаа орхиод нутаг руугаа зугтах гэж байна гэсэн бодол төрнө. Тиймээс ядаж л, олборлолтын аюулгүй гээд байгаа компаниуд нь олборлох үедээ ойролцоох нутагт амьдардаг хүмүүст цацраг идэвхийг хэмжих Гейгерийн тоолуур бэлэглэж яагаад болохгүй гэж. Ядаж л хүмүүс үнэхээр аюулгүй байна уу, үгүй юү гэдгийг өөрсдөө өдөр тутам хэмжээд байна шүү дээ. Түүнчлэн төр засаг нь хаягдлын хадгалалтын стандарт боловсруулан, олборлогч, тэдэнд хяналт тавьдаг байгууллагууд олборлож дууссаны дараа яах гэж байгаагаа дэлгэрэнгүй мэдээлэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл