Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Самбар эзэмшигч ААН-үүд хуулийн байгууллагад хандалаа

“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх” журмыг энэ сард шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор самбар эзэмшиж үйл ажиллагаа эрхэлдэг байгуулагуудын эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаа явуулж  эхлээд байгаа аж. Тиймээс энэхүү хууль бус үйл ажиллагааны талаар  “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт болон самбар эзэмшигч  аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Самбар эзэмшигч аж ахуйн нэгжүүд нийслэлээс гаргасан самбарын шинэ журмыг дэмжиж байгаа тухайгаа хурлын эхэнд онцолсон юм. Гэхдээ энэ журмыг зарим газруудад хавтгайруулан хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс энэ талаар нийслэлийн удирдлагуудад хүргүүлээд байгаа гэнэ. Нийслэлийн ИТХ-аас гарсан Рекламны самбарыг байршуулахтай холбогдон гарсан шинэ журмын дагуу рекламны самбаруудыг буулгах ажлуудыг эхэлсэн байгаа. Үүний цаана ААН-үүд хохирч үлдэхэд хүрээд байна. Учир нь самбар буулгаж буй байгууллагууд нь тухайн самбарыг дахин ашиглахгүйгээр жижиглэн сүйтгэж,  самбар буулгасны төлбөр хэмээн их хэмжээний мөнгө нэхэж, дүүргийн засаг дарга нар шинэ журам дээр хориглоогүй газруудын самбарыг буулгаад эхэлсэн байна.

Мөн дээрх аж ахуйн нэгжүүд хуучин зургаан сая төгрөгийн татвар төлдөг байсан бол шинэ журмаар 19 сая 800 мянган төгрөгийн татвар төлөх болоод байгаа нь самбар эрхлэгчдийн татвар 300 хувиар нэмэгдэхэд хүрээд байгаа юм.  
Тиймээс нэгэнт байршуулсан самбарыг хэрхэн буулгах талаар гэрээгээрээ зохицуулсан зохицуулалт байсаар байтал гэрээгээ зөрчөөд бусдын өмч хөрөнгөд халдсан үйл ажиллагаа болж байгаа учраас тэд цагдаагийн байгууллага болон Захиргааны шүүх, Иргэний шүүхэд хандахаар ажиллаж байгаа аж. Ингэж дээрх үйл ажиллагааг хуулийн байгууллагад хандаж зохицуулахад хүрсэн байна.
Энэ талаар Самбар эздийн төлөөлөл хэлэхдээ “Одоогийн байдлаар 250 самбар буучихаад байна. Үүний цаана 200-аад ААН дөрвөн гаруй тэрбум төгрөгөөр хохирлоо. Тухайн самбарыг буулгасан компани нь дахин ашиглах боломжгүйгээр жижиглэн сүйтгэсэн байна лээ. Тэгээд самбар буулгасан компаниас самбараа авах гээд очиход тухайн самбарын өөрийнх нь үнэлгээнээс илүү сая сая төгрөгийн төлбөр нэхсэн. Мөн самбарын шинэ журмыг далимдуулан хориглоогүй гудамжуудын хүч түрэмгийлэн, дур мэдэн буулгаж эхэллээ. Иймээс бид хуулийн байгууллагад хандаж дээрх асуудлуудыг шийдэх хэрэгтэй юм байна гэж үзээд байна. Мөн журмаар зохицуулагдсан бас нэгэн сонирхолтой заалт бол нэг хүн дэлгүүрийнхээ үүдэнд ТҮЦ гээд бичсэнийхээ төлөө зөвшөөрөл авч төлбөр төлөхөөр болоод байна” гэлээ.
П.ТӨР
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан