Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Их цэвэрлэгээнд оролцоогүй 2 байгууллагыг торгожээ

Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 2013 оны 3 дугаар сарын 29-ны Баасан гаригт зохион байгуулсан. Их цэвэрлэгээний өдөр нийслэлийн 8 дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ, гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн 437 үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, нийт 777.537 м2 талбайн 1771.02 тн хог хаягдлыг 457 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэсэн байна. Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол доторхи, аж ахуйн нэгж байгууллагын орчны, нийтийн эзэмшлийн явган зам гэсэн чиглэлээр зохион байгуулж, нийт 7 757 байгууллага, аж ахуйн нэгжийн 46 497 хүнийг идэвхитэй оролцуулсан байна.
Гадна орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан 447 аж ахуйн нэгж байгууллагуудад дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсээс сануулга, нөхөн цэвэрлүүлэх мэдэгдэх хуудас олгож, 2 байгууллагад торгуулийн арга хэмжээ авснаас гадна  “Хог хаягдлын тухай” хууль болон холбогдох журмын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэжээ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан