Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
Нөөцийн махны менежер Жаст Агро компани нөөцийн махыг 2013 оны 03-р сарын 06-ны өдрөөс эхлэн 9 дүүргийн 377 цэгээр борлуулж байна. Өнөөдрийн байдлаар үхрийн мах 200.3тн, ямааны мах 429.5тн, хонины мах 400.1тн буюу нийт 1029.9тн-ыг борлуулаад байна.
Нөөцийн махыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу 2-3 кг-аар жижиглэж савласан байдлаар, 1кг үхрийн махыг 5950 төгрөгөөр, ямааны махыг 4850 төгрөгөөр, хонины махыг 5750 төгрөгөөр тус тус борлуулж байна. Гулууз болон өрөөл махны хувьд хонь-5500, ямаа-4600, үхрийн мах кг нь 5800 төгрөгийн үнэтэй байна.
Нөөцийн махыг ард иргэдэд ойртуулж, хүртээмжтэй байлгах зорилгоор 2013 оны 04-р сарын 06, 07-ны өдрүүдэд “Өрх бүрт нэг гулууз” өргөтгөсөн худалдааг Сүхбаатар дүүрэг дэх Бүрд зах, Хан-Уул дүүрэг дэх Мишээл экспо, Баянзүрх дүүрэг дэх Скай их дэлгүүр, Сонгино хайрхан дүүргийн 21-р хороолол дахь Шөнийн зах, Баянзүрх дүүргийн Амгалан дахь Оргил худалдааны төвүүдийн гадна талбайд зохион байгуулах юм байна.
Холбогдох мэдээллийг 88046551, 88046552, 88046553 утсаар авна уу

0 Сэтгэгдэл