Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Газраа зориулалтын бусаар ашиглавал хураах санал гаргав
Газрын тухай багц хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд уг хуулийг нээлттэй хэлэлцүүлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын саналыг авахаар болсон. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын багц хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон хуульч, судлаач, албаны бусад хүн оролцсон юм. Тэд газрын тодорхойлолт, ашиглах хэмжээ, хязгаарыг тогтоох талаар санал солилцож, газрыг ашиглахад түүний хэвлийн гүн рүү хэдэн метр хүрэх талаар тогтсон хэмжээг хуульд оруулах шаардлагагүй. Тухайн газарт барих барилга, байгууламжийг барих гүнээр тооцож тодорхойлж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан В.Энхтамир “Үндсэн хуульд газрын харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна гэж заасан. Үнэндээ газар эзэмших эрхийн талаар Үндсэн хуульд тусгаагүй. Өөрөөр хэлбэл, төрөөс газрыг эзэмшүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хуулийн төсөлд газар өмчлөх, газрын түрээсийн харилцааг зохицуулах тодорхой шинэ заалт оруулах шаардлагатай” гэв.
Харин ХААИС-ийн багш Ч.Баасанжаргал “Газар өмчлөлийг цэгцэнд оруулна гэвэл газар эзэмших эрхээс өвлүүлэх, барьцаалах эрхийг хасах хэрэгтэй. Ингэснээр иргэдэд газар өмчилж авах хүсэл төрж, эзэмшлийн асуудал тодорхой болох давуу талтай” гэлээ. Түүнчлэн газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрлийг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэж, Засаг дарга гүйцэтгэдэг болох, тодорхой шалгуурын үндсэнд газрыг зориулалтын бус хэлбэрээр үр ашиггүй ашигласан эзэмшигчийн газрыг хураах хүртэл арга хэмжээ авахыг хуулийн төсөлд тусгахыг уг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.
Манай улс 1959 оноос хойш газрын үндсэн зургаан төрлийн ангилалтай явж иржээ. УИХ-аар хэлэлцэх гэж буй Газрын тухай багц хуулийн төсөлд тусгай хэрэгцээний газар болон ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газрыг үндсэн ангилалд оруулах шаардлага, ач холбогдлын талаар хэлэлцүүллээ. Зарим оролцогч уул уурхайн зориулалтын газрыг тусад нь ангилах хэрэгтэйг зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол дийлэнх нь “Уул уурхай өөрөө онцлогтой. Уурхай гэдэг түр хугацааных бөгөөд цаашилбал газрын хэвлийг ашиглах асуудал. Тиймээс Газрын тухай хуулиар зохицуулах шаардлагагүй. Харин тухайн газар ашиглалтын өмнө ямар ангилалд байсан ашиглалтын дараа тэр ангилалд хэвээр байх нь илүү нийцтэй” гэсэн байр суурьтай байв.
Газрын тухай багц хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд уг хуулийг нээлттэй хэлэлцүүлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын саналыг авахаар болсон. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын багц хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон хуульч, судлаач, албаны бусад хүн оролцсон юм. Тэд газрын тодорхойлолт, ашиглах хэмжээ, хязгаарыг тогтоох талаар санал солилцож, газрыг ашиглахад түүний хэвлийн гүн рүү хэдэн метр хүрэх талаар тогтсон хэмжээг хуульд оруулах шаардлагагүй. Тухайн газарт барих барилга, байгууламжийг барих гүнээр тооцож тодорхойлж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан В.Энхтамир “Үндсэн хуульд газрын харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна гэж заасан. Үнэндээ газар эзэмших эрхийн талаар Үндсэн хуульд тусгаагүй. Өөрөөр хэлбэл, төрөөс газрыг эзэмшүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс хуулийн төсөлд газар өмчлөх, газрын түрээсийн харилцааг зохицуулах тодорхой шинэ заалт оруулах шаардлагатай” гэв.

0 Сэтгэгдэл