Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цэрэг татлага тавдугаар сарын 3-нд болно
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион  байгуулах тухай 347  тоот захирамж гаргажээ. Энэ хүрээнд Цэрэг татлагын товчоо нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг ирэх сарын 1-2-нд, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 3-5-ны өдөр  дүүрэг бүрт зохион байгуулах болсон байна. Харин цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусч, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах ажлыг дүүргийн Засаг дарга нар хариуцах гэнэ.  Уг цэрэг татлагын товчоог нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ахлана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан