Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
ОБЕГ-аас цаг агаар дулааран хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэддээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалжээ. Учир нь, улсын хэмжээнд энэ сарын 3-нд Хэнтий аймгийн Буянхутаг, Ховд аймгийн Буянт, Дорноговь аймгийн Айраг, Төв аймгийн Баян, Булган аймгийн Бугат зэрэг зургаан суманд есөн удаагийн ой, хээрийн түймэр гарч бүрэн унтраасан аж. Зөвхөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урд зүгт 60 км зайтай гуравдугаар багийн  “Ширээтийн оноо” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран бүрэн унтраасан аж. Харин түймэр унтраахад тус байгууллагаас 72 албан хаагч, орон нутгаас 354 иргэн, 38 автомашин дайчилжээ. Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар нийтдээ 12883 га талбай өртөж, түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа гэлээ. Тиймээс ард иргэд цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,  тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй,  ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байхыг анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан