Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МОНГОЛЫН МАРАФОНЧИД АЗИД ХУРДАА СОРЬЖ БАЙНА
Хэт холын зайн марафон гүйгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНСУ-ын Чэжү аралд эхэллээ. Энэ сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх тэмцээнд манай улсаас хоёр тамирчин хурд, хүчээ үзэж байна. Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчин, 100 км зайн улсын хошой аварга Б.Доржпалам эрэгтэйчүүдийн төрөлд уралдана. Тэрээр 100 км замыг 08:02:10 секундын амжилттай туулснаар манай улсын дээд амжилтыг эзэмшдэг. Харин эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер Г.Хишигсайхан өрсөлдөнө. Тэрээр Монголоос анх удаа Ази тивийн аваргын тэмцээний хэт холын зайд уралдаж буй тамирчин юм. Өнгөрсөн бямба гарагт тамирчид БНСУ-ыг зорьсон.
Тэд солонгосын шигшээ багийнхантай Сөүл хотод таван өдрийн турш бэлтгэл хийсэн юм. Харин өчигдөр Чэжү аралд иржээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан