Оросын "Зөн билгийн тулаан XIII"-ын шилдэг оролцогчдын нэг АНУ-ын зөн билэгч ВИТА МАНО Монголд ирэх гэж байна. Тэрээр энэ сарын 15, 16 нд амьдралын хэвшмэл зан чанар, арга барилаа өөрчилж урьхан хаврын салхи шиг шинэхэн эрч хүчийг уулзсан монголчууддаа бэлэглэх гэнэ.
Вит Мано 1957 онд АНУ-д төрж 21 нас хүртлээ амьдарсан. Харин 1978 онд бясалгал хийхээр эх орноо орхиж Энэтхэгийг зорьжээ. Тэнд очоод ХХ зууны их сэтгэгч Ошо хэмээх Бхагван Шри Ражнишийн шавь болж нас бартал нь буюу 1990 он хүртэл хамт байсан байна. Ээ хугацаанд тэрээр СВАМИ буюу өөрийгөө эзэмдэгч, чөлөөт сэтгэлгээт гэсэн хүндэт цол хүртсэн байна.
Одоо тэр Энэтхэгийн Пуна хот дахь бясалгалын төвд амьдарч бясалгалын хичээл зааж байна. Сүүлийн 20 жилд Вит Мано дэлхийгээр тойрон аялж баясалгал, гэгээрлийн хичээл зааж байгаа юм. Түүний сургалт, хичээл нь суралцагсдад өөрийн энергиэ дайчилж өөрийн амьдрал, өөртэйгээ харьцаж, танин мэдсэнээр эрүүлжих эрч хүч олгодог байна.

-Мано, та сая сэтгэл хөдлөлөө барих тухай хичээл орлоо. Таны сургалтын хөтөлбөр, хичээлүүд үнэхээр бүгд сэтгэл хөдлөлтэй холбоотой юу?
-Зүгээр ч нэг холбоотой биш. Надад олон янзын хөтөлбөр байдаг л даа. Тухайлбал “Өөртөө хайртай байх нь”, “Эрэгтэй эмэгтэйчүүдийн харилцаа”, Ошогийн бясалгал”, “Хүүхдийн энерги”, “Дахин төрөх нь” гэх мэт. Эд чинь тухай бүр өөрийн гэсэн зорилготой, иллэгийн курстэй, бясалгалтай байдаг
-Гайхамшигтай. Гэхдээ эргээд л сэтгэл хөдлөлийн тухай яриандаа оръё. Өнөөгийн хүмүүст өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нь ийм чухал гэдгийг хоёрхон үгээр илэрхийлбэл?
-Энэ чинь ганц өнөө ч биш, бүхий л цаг үед чухал байсан шүү дээ. Ганцхан өнөөдөр чинь хүмүүс бага хөдөлгөөнтэй амьдралын хэвшилд орчихсон, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх боломж хомс болчихож. Орчин үеийн соёл иргэншил нь өөрөө хүнийг чимээгүй, өчүүхэн, төв царайтай байхыг шаарддаг ч юм уу даа.
-Тэгвэл Ошогийн аргаар суралцсан мэргэжилтнүүд сэтгэл хөдлөлийн тухайд юу гэдэг бол?
-Ошогийн ачаар сэтгэл хөдлөлөө барих, чөлөөтэй илэрхийлэх, эргээд тайван байдалд шилжиж хэвийн байдалд орох тэр бүх техник бий болсон юм. Энэ бол хүний амьдралд, гэнэтийн мэдрэмжээс болоод ухаан алдчихгүй биеэ барьж чадахад тусалдаг юм.
-Таны хичээлийн дараа хүмүүс яаж өөрчлөгддөг бол, ер нь яадаг вэ?
-Энэ их сонирхолтой. Хичээлийн явцыг дүрс бичлэгээр буулгаж хардаг бол сонирхолтой байхсан. Одоохондоо тэгээгүй л байна. Анзаарахад хүмүүс залуу харагдаж, өөртөө итгэлтэй болон, амьдралдаа өөр ямар нэг зүйлийг хийе гэсэн хүсэл эрмэлзэл төрдөг. Ажилдаа ч өөрөөр хандаж амжилт гаргая гэсэн эрмэлзэл төрнө. Олон хүн архи, тамхинаас татгалздаг. Хятадад болсон нэг семинарт өдөрт 3-4 хайрцаг тамхи татдаг нэг хүн оролцсон. Семинарын дараа тэр хүн тамхиа шууд л орхисон. Хорт зуршил гэдэг хүмүүсийн сэтгэл хөдлөл, ганцаардал, сэтгэлийн хямралтай их холбоотой. Энэ бүхнээсээ сэтгэлийн хувьд ангижирч чадвал хорт зуршлаасаа салж чадна л гэсэн үг.

-Сэтгэл хөдлөл нь хүн хүнтэйгээ харьцахад хэрхэн нөлөөлөх вэ? Хүүхэд, төрөл төрөгсөд, эхнэр нөхөр, хамт ажиллагсад гээд л......?
-Семинар, хичээл дээр хүмүүс өөртөө байгаа бүхий л бэрхшээл, асуудлыг мартдаг. Тэд өөрсөддөө төдийгүй бусадтай холбоотой бүхнийг мартагнаж, өөрийгөө ойлгож, сэтгэл хөдлөлөө шийдвэрлэх тулгамдсан асуудлаа шийдвэрлэх арга замыг хайдаг. Өөрийнхөө төдийгүй бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмж, тулгамдсан асуудлыг ойлгохыг хичээдэг. Тулгамдсан асуудлаас яаж гарах, ойр дотныхон, танилууддаа асуудлаа шийдэхэд нь туслахыг эрмэлзэж эхэлнэ.
-Та хайр дурлалаар дахин төрөх тухай байнга ярьдаг. Таныхаар хайр гэж юу вэ?
-Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй, дотоод мэдрэмж. Түүнийг өөрөөсөө, бусдаас ч мэдэрч болно. Энэ нь хүний нүдний өнгө, үг хэл зэргээс л харагдана шүү дээ. Хайр сэтгэлтэй учрахаар тайван бус байдал, айдас зэргээсээ ангижирч, илүү их хүчирхэг, ил тод, эрч хүчтэй болдог.

-Бясалгалаар хичээллэж байгаагүй, зарим нь хуурамч хичээл энэ тэрд оролцож байсан гээд л манай уншигчдад хүнд байдлаас хэрхэн гарах талаар та юу хэлэх вэ?
-Номын дэлгүүрт ороод Ошогийн ямар нэгэн ном худалдаж ав. Эсвэл интернетэд ороод түүний хичээл, лекцүүдээс унш. Эсвэл над руу ирсэн ч болно шүү дээ. Тэгэх боломжгүй хүмүүст зориулж дараах товч зөвлөгөө өгье л дөө. Энгийн хэдэн техник.
Суугаад нүдээ ань. Толгойныхоо бүр зулайг мэдэр. Энэ бол оюун санаагаа амраах, зүрхнийхээ цохилтыг сонсох энгийн арга. Өглөө эрт сэрмэгцээ инээмсэглэ. Дараа нь түрүүлгээ харж хэвтээд 15 минут бол. Цэцэрлэг, ойгоор 20 минут алх. Дараа нь газарт 20 минут хэвт. Суугаад эргэн тойрноо сонс. Хамгийн хол болж байгаа үйл явдлын үл ялигхан дуу чимээг ч сонсох гэж хичээ. Олон хүн хөлхөж байгаа газарт суугаад дэргэдүүрээ өнгөрч байгаа хүн бүрийг дотроо хайрлаж, инээмсэглэл бэлэглэ. Сэтгэлээ тайвшруулахад хөдөлгөөний бясалгал, тухайлбал бүжиг, алхах, гүйх нь маш чухал. Өөрийгөө залуу юм шиг мэдэрч, биеийн галбираа хадгалахад ийм бясалгал тусалдаг юм.
-Та ярианыхаа эхэнд иллэг хийх тухай дурдсан, энэ тухайд...?
-Би төрөл бүрийн иллэг хийдэг. Эрүүлжүүлэх, эрч хүч өгөх, хүзүү, нурууны чилээ гаргах, хуян хөөх иллэг гээд.....Миний массаж бол миний Энэтхэгт, АНУ-д суралцаж байхдаа эзэмшсэн, бас өөрөө нэмж боловсруулсан янз бүрийн техниктэй байдаг. Одоо эмч нар мэс засал хийх нь их болж. Уг нь ихэнх тохиолдолд хүний биед энэ нь хэрэггүй юм. Нуруу чинь л хугарчихаагүй бол бусдыг иллэгийн аргаар засч болно. Эмч нарын “Мэс засал хийх хэрэгтэй болж дээ” гэсэн нэлээд хэдэн хүнийг би иллэгээр хөл дээр нь босгосон доо.
-Та иллэг хийх аргаа заадаг уу?
-Хэн нэгэн хүсэх юм бол би хөтөлбөр гаргаад заахад бэлэн байна. Москвад би эмч нар бэлтгэх хөтөлбөрөөр хичээл зааж байсан.
-Уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Ошогийн хичээлийг унш. Интернетэд байгаа миний дүрс бичлэгийн хөтөлбөрүүийг үз. Аз жаргалтай амьдрах боломж бий шүү.