Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Сэтгэл байхад” аян үргэлжилж байна

МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын эрүүл мэндийн хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Сэтгэл байхад” аяны хүрээнд  Нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын өдөр өнжүүлэх “Ивээл энэрэл” төвийн хагас болон бүтэн өнчин 50 хүүхдэд эмнэлгийн анхан шатны үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн байна. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд, “Залуучуудын эрүүл мэндийн хороо”-ны дарга Ж.Амарсанаа, ЗЭМХ-ны дэд дарга Х.Бат-Ирээдүй болон Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дарга, ЗЭМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн М.Цэрэнбат болон эмч нарын төлөөлөл зэрэг 30 гаруй хүн оролцжээ. Энэхүү үйл ажиллагаанд 4-15 насны хүүхдүүд хамрагдсан бөгөөд хүүхдүүдэд эрүүл мэндийн ерөнхий үзлэг, чих хамар хоолой, шүд, арьс судлал, нүд, дотор, цагаан хорхойн шинжилгээ зэрэг анхан шатны үзлэг, шинжилгээ хийн карт нээж шаардлагатай эмчилгээ, витаминжуулалтад хамруулсан байна. Үзлэгийн үеэр уушигны хатгалгаатай нэг хүүхдийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн шаардлагатай арга хэмжээг авчээ. Аяны хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хамт олон ажилчдынхаа дунд “Ивээл энэрэл” төвийн хүүхдүүдэд туслах хандивын хайрцаг аялуулан цугласан мөнгийг бүтэн өнчин хүүхдүүдэд 18 нас хүртэл хадгаламжийн данс нээж өгөхөөр болжээ. “Ивээл энэрэл” төвөөс эхэлсэн “Сэтгэл байхад” сайн үйлсийн аян 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан