Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Т.Наранцэцэг: Эдийн засаг талаас нь дэмжвэл үндэсний үйлдвэрлэгчид сэргэнэ

 Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар бэрхшээл тулгарч байгаа болон ололт, амжилтынх нь талаар Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Наранцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Танай холбоо байгуулагдсан бэ. Холбоонд хэдэн аж ахуйн нэгж, иргэн нэгддэг вэ?
-Манай хоршоо байгуулагдаад гурван жил болж байна. Том, бага нийлсэн 257 аж ахуйн нэгж харъяалагддаг. Хамгийн том нь, “Эрдэнэт”, “Улаанбаатар хивс” үйлдвэр байна.

-Төрийн байгууллагын зүгээс ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмждэг юм бэ. Энэ салбарт голдуу өрх толгойлсон эмэгтэйчүүд болон амьдралын төвшин доогуур иргэд ажилладаг?
-Тухайлан ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хандсан бодлого алга. Гэхдээ нэг үеэ бодвол төр засгаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмждэг болсон. Жишээлбэл, малчдад урамшуулал өгч байна. Үүний хариуд тэд ноосоо үндэсний үйлдвэрлэгчдэд худалддаг боллоо. Бид түүхий эдээр хангагдсан нь бас нэг нааштай үзүүлэлт юм. Одоо санхүүжилтээр  жаахан дэмжээд өгвөл үндэсний үйлдвэрлэгчид сэргэнэ.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид борлуулалт хэцүү байна гэдэг. Та нарын хувьд?
-Бидэнд  бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн сүлжээ байхгүй.  Янз бүрийн аргаар л борлуулдаг. Жишээ нь, зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаа гээд аль боломжтойг ашигладаг. Сүүлийн үед үзэсгэлэн худалдаа их зохиогдог болсон учраас борлуулалт харьцангуй сайн болсон. Эсгий шаахай, бэлэг дурсгалын зүйл гэх мэт ноосоор юу хийж болохоор байна тэр бүгдийг л хийдэг. Одоо хамгийн гол нь, чанартай бүтээгдэхүүн хийх зорилго тавьж байна.

-Гар урлалын бүтээгдэхүүнд цаг хугацаа, гар ажилллагаа их орсон болохоор жаахан үнэтэй байдаг. Ер нь, түүхий эд хямдарвал үнэ нь буурах боломж бий юү?
-Ноосны зах зээлийн үнэ хэд байна. Бид тэр үнээр нь авдаг. Хоршоодоороо дамжуулаад хоршоод үйлдвэрлэгчдээ тушаагаад малчдад урамшууллын мөнгийг нь өгдөг. Гар аргаар чанартай бүтээгдэхүүн  хийж  байгаа болохоор бид нэг их үнэтэй байна гэж үздэггүй л дээ. Манай “Ноосон зангилаа” дундын хоршооны “Сор” кашмерын бүтээгдэхүүнүүд олон улсад танигдаж эхэлсэн. Бид хоршооныхоо дэргэд үйлдвэр сургалтын төв байгуулахаар төлөвлөсөн.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан