Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Онгоцны мотор “наймаалсан” Генерал Т.Дашдэлэг нарын хэргийг шалгаж байгаа гэв
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг “МИГ-21” онгоцны моторыг хойд Солонгосын талд худалдсан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Мөн түүнтэй хамт иргэн н.Бямбаноров, н.Нацагдорж нарыг ч шалгаж байгаа юм. Умард Солонгосоос авсан 1.5 сая ам.долларыг хувьдаа завшсан байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн энэ хэргийн талаар АТГ-аас мэдээлэхдээ, “Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа. Генерал Т.Дашдэлэг энэ мөнгөний тал хувь буюу 670 гаруй сая төгрөгийг барагдуулсан. Хохирол барагдууллаа гээд хэргийг хэрэгсэхгүй болгохгүй. Зохих ёсны хариуцлага хүлээх ёстой” гэсэн тайлбар өгөв. Гэхдээ хохирол барагдуулсан ч ялын хэмжээнд өөрчлөлт орох магадлалтай гэдгийг албаныхан хэлж байв.

0 Сэтгэгдэл