Билгийн

Доллар (USD)

2810.0

Улаанбаатар

+24°C
USD / 3588.0₮
CNY / 501.4₮
KRW / 2.66₮
SEK / 388.1₮
JPY / 25.03₮
RUB / 49.72₮
EUR / 4094.0₮
CHF / 4392.0₮
GBP / 4847.0₮
HKD / 460.6₮
CAD / 2613.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2810.0₮
NZD / 2194.0₮
TRY / 94.8₮
USD / 3588.0₮
CNY / 501.4₮
KRW / 2.66₮
SEK / 388.1₮
JPY / 25.03₮
RUB / 49.72₮
EUR / 4094.0₮
CHF / 4392.0₮
GBP / 4847.0₮
HKD / 460.6₮
CAD / 2613.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2810.0₮
NZD / 2194.0₮
TRY / 94.8₮
USD / 3588.0₮
CNY / 501.4₮
KRW / 2.66₮
SEK / 388.1₮
JPY / 25.03₮
RUB / 49.72₮
EUR / 4094.0₮
CHF / 4392.0₮
GBP / 4847.0₮
HKD / 460.6₮
CAD / 2613.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2810.0₮
NZD / 2194.0₮
TRY / 94.8₮
USD / 3588.0₮
CNY / 501.4₮
KRW / 2.66₮
SEK / 388.1₮
JPY / 25.03₮
RUB / 49.72₮
EUR / 4094.0₮
CHF / 4392.0₮
GBP / 4847.0₮
HKD / 460.6₮
CAD / 2613.0₮
AUD / 2380.0₮
SGD / 2810.0₮
NZD / 2194.0₮
TRY / 94.8₮
“Сэлбэ дэд төв” төслийг гэр хорооллынхон дэмжив

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг дахин төлөвлөх бүсийн Сүхбаатар дүүргийн 18, Чингэлтэйн 14,18 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Энэ жилээс дэд бүтцийн ажил  эхлүүлэхээр  сонгосон бүсийн иргэдийн  саналын дагуу орон сууцжуулах эсвэл амины орон сууц барих эсэхийг шийдэх учраас энэ талын мэдээллийг өгөхийг зорьж буйгаа уулзалтын үеэр тэрээр хэлсэн юм.
Сүхбаатар, Чингэлтэй  дүүрэг дэд бүтцэд холбох бүрэн боломжтой бүс. Учир нь, төвийн дүүрэг болохоор дулаан, цэвэр, бохир усны шугам асуудалгүй очихоос гадна барилгажуулахад ямар нэг хүндрэл гарахгүй. Гол нь, иргэд дэмжвэл энэ хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ хэмээн албаныхан тодотгодог.  Хотын мэр ч гэсэн “Сүүлийн үед би хангай дэлхийгээ хайр ивээлээ хайрлаач гэж залбирдаг болоод байгаа. Хүйтэн байхаар газар гэсэхгүй бүтээн байгуулалтын ажил хойшлоод байдаг. Ямар ч гэсэн цаг агаар дулаарангуут дэд бүтцээ татах ажил эхлэх учраас иргэд дэмжих нь чухал байна.  Хот найман төвтэй байхаас хоёрыг нь эхний ээлжинд барихаар болсон. Үүний нэг нь, “Сэлбэ дэд төв”. Тус төвд эмнэлэг, сургууль, худалдаа үйлчилгээ гээд нийслэлийнхээ төв рүү очих шаардлагагүй байхаар л урьдчилсан байдлаар зураг төсөл гаргаад байна” хэмээв.
Харин танхимд цугларсан иргэд 100 хувь дэмжинэ, гагцхүү байр ч, газар ч үгүй хоцорчих вий гэсэн айдастай байгаагаа шивэр авир ярьцгааж байлаа. Энэ талаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны иргэн Х.Энх “Моргейжийн зээл аваад төлж барахгүй надад газраа орон сууцаар солих нь зүгээр санагдлаа. Өмнө нь, орон сууцжуулна гээд сүр дуулиантайхан ажлаа эхэлчихээд иргэдийг сэтгэл ханамжгүй үлдээсэн яриа мэр сэр сонсогддог байсан. Гэр хорооллын бидэнд байгаа ганц том хөрөнгө бол газар. Тиймээс бидний эрх ашгийг хамгаалсан бодлого баримталбал газраа чөлөөлөхөд бэлэн” гэв. Харин Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн н.Болд “Гэр хорооллыг дахин төлөвлөхийг дэмжиж байгаа. Хувийн хаус бариулах нь зүгээр юм бол уу гэж бодсон. Гол нь, хаус бариуллаа гэхэд зээлийн хүү ямар байх бол гэдэг нь сонин байна. Нэгэнт хотоос орон сууцны хороолол барих, газраа худалдах, амины хаус барих гэж гурван сонголт иргэдэд үлдээсэн юм чинь бодолцсон байх гэж найдаж байна” хэмээсэн.
Сэлбэ дэд төвийг байгуулахын тулд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэн зурсан. Эл санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд Сэлбээс гадна Баянхошууны дэд төвийг байгуулах юм. Азийн хөгжлийн банкнаас 700 сая, нийслэлээс 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжих эл төсөл нь 32 –ын тойргоос долоон буудал хүртэл орон сууц, хаус, худалдаа гээд нийгэм, эдийн засгийн бүхий л үйлчилгээ цуг сүндэрлэх аж. Хөрөнгө мөнгө нь батлагдчихсан, зураг төслөө боловсруулж буй энэ үед иргэд, гүйцэтгэгч компанитайгаа ойлголцвол энэ хавраас бүтээн байгуулалтын ажил хэрэгжинэ хэмээн албаныхан хэллээ.

МАНАЙ ХОРООНЫ ИРГЭД БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРСОН

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Ж.Энхзаяатай уулзсан юм.

-Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажил эхлэх нь. Танай хорооны иргэдийн хувьд энэ талаар ямар санал, бодолтой байна вэ?
-Манай хороо Долоон буудлаас Завсарын буудал хүртэл 124 га талбайг хамардаг бөгөөд оршин суугчид бүлгийн зохион байгуулалтад орсон. Нийтдээ 42 бүлэг ажилладаг. Хэдэн арван жилээр суурьшмал байсан болохоор хөрсний бохирдол өндөр. Тиймээс зам дагаж хөгжил гэдэг байсан бол одоо дэд бүтцээ дагаад хөгждөг болж хэмээн иргэдтэйгээ удаа дараа уулзан ухуулан сурталчилж байна. “Хабитат” төслийн хүрээнд ч иргэдэд 12 удаа сургалт хийж, газраа худалдах уу, хаус бариулах эсвэл орон сууцаар солих уу гэсэн судалгаа хийсэн. 20-25 айл нэгдэж байж газраа чөлөөлбөл байшин барилга болох боломжтой болно.
-Хэзээ дэд бүтцийн ажил нь эхлэх вэ? Иргэд дэмжиж байна уу?
-Хотын дарга санамж бичигт гарын үсэг зурчихсан. БОНХЯ-наас хөрсний усны шинжилгээ хийсэн. Ингээд бүлгүүд саналаа гаргаад газраа чөлөөлөөд явах юм. Зам дагуу айлууд бол дэд бүтэц татуулъя гэж байгаа. Харин гэр хороолол дундаа, намаг шалбааг тогтдог газартай иргэдийн хувьд газраа чөлөөлж байраар сольё. Зарим нэг хэсэг нь газар үнэт капитал учраас газар дээрээ амьдармаар байна гэсэн. Ихэнх нь  шууд байраар солиод өрийн дарамтгүй амьдрах хүсэлтэйгээ хэлсэн.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ДЭМЖИЖ БАЙГАА

Харин “Сэлбэ төв” бизнес эрхлэгчдийн зөвлөлийн тэргүүн М.Баянчуулган ийн ярив.
 
-Танай хорооны бизнес эрхлэгчид нэгдэн бүлэг байгуулж. “Сэлбэ дэд төв”-ийн төсөл хэрэгжихэд та бүхний зүгээс юуг анхаараасай гэж хүсч байна вэ?
-Бизнес эрхлэгчид гэр хорооллыг дахин төлөвлөхийг дэмжиж байна. Гол нь, дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгвөл худалдаа наймаа эрхлэх таатай нөхцөл бүрдэнэ. Одоохондоо цэвэр усанд холбогдчихлоо. Цаашдаа дулааны асуудлаа шийдэхдээ худалдаа наймаа эрхлэгчдийн эрх ашгийг анхаарч, томоохон худалдааны төв байгуулах байх аа гэдэгт найдаж байна.
-Танай бүлэгт хэдэн бизнес эрхлэгч нэгдэв?
-40 гаруй бизнес эрхлэгч хамрагддаг.  Бидний хувьд дэд бүтэц хаанаас хаа хүрэх юм, хоёр уурын зуух бариад л дулааны асуудлыг шийднэ гэдэг нь хэр оновчтой талаар мэдэх хүсэлтэй. Удахгүй манай бүлэгтэй уулзана гэсэн. Тэр үед энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх аа.

0 Сэтгэгдэл
hutsdag ***** ve
urd hiigeegvi baij odoo yu geed hutsad bna mahniihan mungugvidee hvn bvriig halaasiigni hoosloh gej bnu eswel heden ajilgvi urtei ymnuudaa tejeelgeh gej bnu
ЗӨВ ШҮҮ
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан