Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
М.Гэрэлмаа: Ажилласан жилээ нөхөн тооцуулахаар 92 мянга гаруй иргэн хандсан
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон иргэд ажилласан жилээ нөхөн тооцуулах боломж бүрдсэн. Энэ ажлын явц ямар байгааг НДЕГ-ын  Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн М.Гэрэлмаагаас  тодрууллаа.


-Одоогоор хэдэн иргэн нэрээ баталгаажуулаад бай­гаа бол?
-Урьдчилсан байдлаар 700 мянган иргэн хамрагдах болов уу гэсэн тооцоо бий. Одоогоор 92 мянган 620 ир­гэн хамрагдсан. Үүнээс 9239 иргэн ажилласан жилээ бүрэн баталгаажуулсан. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага хүсэлт гаргасан тухайн иргэний 1990-1995 оны хооронд тасарсан хугацааг ажил­ласнаар тооцож, 1995-2000 оны хооронд төлөх шимт­гэлийн тооцооны хамт нэгт­гэн НДЕГ-т сар бүрийн 10-ны дотор цахим хэлбэрээр бу­юу албан бичгээр ирүүлж байгаа.

-Ерөнхий газарт ирж байгаа материалуудаас хэр буцав. Буцаж буй шалтгаан нь юу байна?
-Ерөнхийдөө, ял эдэлж байсан хугацаагаа оруулан тооцуулсан иргэд мөн 16 нас хүрээгүй байсан, нийгмийн даатгалын сангаас ямар нэгэн тэтгэвэр авч байсан жилээ оруулж тооцуулсан тохиолдолд буцсан байгаа.

-Ажилласан жилээ нө­хөн тооцуулахад тухайн хү­ний улсад ажилласан жил нэмэгдэнэ. Тэгэхээр тө­рийн зүгээс хэрэгжүүлсэн халам­жид ажилласан жилээсээ шалтгаалан орж чадаагүй бол эрх нь нээгдэнэ гэж ойлгож болох уу?
-Энэ бол зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсний хугацаа. Өөрөөр хэл­бэл, тэтгэвэр тогтооход л ха­маа­­ралтай болохоос өөр ха­лам­жинд хамрагдана гэсэн үг биш.

-Ажилласан жилээ нөхөн тоо­цуулах хүсэлтэй иргэд бүр­дүүлсэн материалаа хаа­на өгөх вэ. Энэ талын мэ­­дээллийг иргэдэд өгөхгүй юү?
-Дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст цахим иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрээ мөн оршин сууж байгаа газрынхаа хорооныхоо даргын тодорхойлолтыг өгөх ёстой. Ял эдэлж байгаа эсэх лавлагааг нэгдсэн журмаар авах учраас 500 төгрөгийн хураамжийг банкинд тушаах ёстой. Нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай гэж үзвэл өөрийнх нь гараар тайлбар бичүүлдэг журамтай.

-Хууль батлагдсанаас хойш 700 иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулсан гэхээр хангалтгүй санагдлаа. Энэ талын мэдээлэл, сурталчилгааг хэр сайн өгсөн бэ?
-Аймаг, дүүрэг бүр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа. Энэ үеэр нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж иргэдэд эл хуулийн талаархи мэдээллийг өгч, газар дээр нь хамруулдаг.
Мөн томоохон зах худалдааны төвүүдэд сур­­галт зохион байгуулж байна. Хөдөөд багын Засаг дарга, нийслэлд хорооны нийг­мийн ажилтантай хамтран ажил­ладаг. Энэ бүхнийг манай ажил­чид үндсэн ажлынхаа хажуугаар хийж байгаа болохоор дүүргийн байцаагч нарын ажлын ачаалал эрс нэмэгдсэн.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан