Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Өвөлжилтийн байдал
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байгаагаас Завханы Баянхайрхан, Дорнодын Халхгол, Сэргэлэн сумдын нутгаар цасны зузаан 20-32 см, нягт нь 0,23-0,36 г/см3 хүрснээс 2 аймгийн 3 суманд хаваржилт хүнд. Харин Увсын Баруунтуруун, Завханы Баянтэс, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Төвийн Баянчандмань, Сүхбаатарын Баяндэлгэр сумдын нутгаар цасны зузаан 10-13 см, нягт нь 0,18-0,29 г/см3 битүү цастай байгаагаас мал бэлчээрлэлт хүндэвтэр байна.

Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 12-ны байдлаар 6,507,346 хээлтэгч төллөж 6,464,852 төл буюу гарсан төлийн 99.3 хувь нь бойжиж байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.0 сая –аар нэмэгдэж төллөвөл зохих нийт хээлтэгчийн 41.4 хувийг эзэлж байна.
2012-2013 оны өвөлжилт 18 аймгийн 98 суманд зудтай, 16 аймгийн 88 суманд зудархуу болж хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн аймгуудад газар дээр нь үнэлгээ хийсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 2012 оны 168, 2013 оны 14, 22 дугаар тогтоолуудаар өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх, зам даваа нээх, сумдад өвс, тэжээл хүргэх тээврийн зардал, хүн, малын эмийн хангамжийг нэмэгдүүлэхэд нийт 4.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн.
Үүний үр дүнд өвөлжилтийг харьцангуй хохирол багатай давлаа.Одоогийн байдлаар 269065 толгой мал зүй бусаар хорогдсон нь оны эхний нийт малын 0.67 хувийг эзэлж байгааг хэвийн хорогдол гэж үзэж болно.

Хамгийн их хорогдолтой аймгууд нь Хөвсгөл /42197/ Архангай /41394/ Завхан /32620/, Дорнод /30110/ аймгууд байна. Дорнод аймгийн Халх гол суманд 20.0 мянган толгой мал хорогдсон нь аймгийнхаа нийт хорогдлын 66.6 хувийг эзэлж байна.
Мал аж ахуйн салбарын хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Малчдадаа тусалъя” аяныг орон даяар зарласан. Тус яаман дээр аяны хүрээнд хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, түр журмыг батлуулан ажиллаж байна.
Аяны хүрээнд 430.0 гаруй сая төгрөгийн хандив цугларснаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгуудын 54 сум, Улаанбаатар хотын 3 дүүрэгт нийт 1200 тн тэжээл, 2000 боодол өвс, 50 сая төгрөгийн бараа материал, хүчтэй шуурганы улмаас гэргүй болсон 5 малчин өрхөд гэр олгосон зэрэг нь өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад сэтгэл санааны болон эд материалын тодорхой дэмжлэг болсон гэж үзэж байна.
Аяны хүрээнд халуун сэтгэлээр туслалцаа үзүүлсэн Ерөнхийлөгчийн тамгын газар, ҮХААЯ, ХЗЯ, ХАХНХЯ, ЗТЯ, БХЯ, ЭМЯ, ЭХЯ, Хөдөлмөрийн яам, Сангийн яам, ТӨХ, Нийслэлийн ЗДТГ болон түүний харъяа байгууллагууд, МУ-ын хөгжлийн банк санаачлагатай, идэвхтэй оролцсонд салбарынхаа нэрийн өмнөөс, нийт малчин түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам

0 Сэтгэгдэл