Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Сайтын холбоо шилдэгүүдээ шалгаруулж гадаадад амраана
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээг энэ онд “Safe to Speak” буюу “Хэлэх эрхээ хамгаалах” уриан дор тэмдэглэх гэж байгаа билээ.



Уг уриа нь:
1.    Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах
2.    Мэдээллийн эрх чөлөө, эх сурвалжийг хамгаалах
3.    Онлайн аюулгүй байдал гэсэн гурван үндсэн агуулгатай юм.
Монголын Сайтын Холбоо (МОСАХ)-ноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан гишүүн сайтуудынхаа сэтгүүлчид, гэрэл зурагчдын дунд дээрх сэдвийн хүрээнд шилдэг нийтлэл, гэрэл зургийн уралдаан зарлаж байна.

Уралдааны гол зорилго: Монголын сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хангалттай эдэлж байгаа эсэх, эх сурвалжаа хамгаалах, нууцлахад учирч буй саад бэрхшээлүүд, мөн онлайн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй асуудлууд, коммент үүсгэгч хэрэглэгчдийг сэтгүүлчээс ялгаж салган ойлгох зэрэг сэдвүүдээр уралдаанд оролцогчид өөр, өөрсдийн өнцгөөс бичиж, гэрэл зургаар 3-4 бүтээлээр өгүүлэх юм.

Шалгаруулалт:   Тэргүүн байр-2          (Нийтлэл, гэрэл зургийн төрлөөр)
                            Хоёрдугаар байр-2   (Нийтлэл, гэрэл зургийн төрлөөр)
                           Тусгай байр-2            (Нийтлэл, гэрэл зургийн төрлөөр)
Тэргүүн байр эзэлсэн сэтгүүлч, гэрэл зурагчинг БНСУ-ын Чежү арал, дэд байр эзэлсэн сэтгүүлч, зурагчинг БНХАУ-ын Бээжин хотод аялах эрхийн бичгээр шагнах юм байна.

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 17.00 цаг.

    МОСАХ-ны гишүүн сайтуудын сэтгүүлч, уран бүтээлчид та бүхэн уралдаанд идэвхтэй оролцоно уу?

Зохион байгуулагч:
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
0 Сэтгэгдэл
holboo gechihjee baahan demiireld urtusun garuud neg medee oruulchaad copy paste hiihee l medne teged unshih geheer neg negruugee oruulaal handaltaa ihesgeel zail zail
Хамгийн их уншсан