Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Өнөөдөр болох үйл явдал
Өнөөдөр 12 цагаас 360 Нээлттэй мэдээллийн төвд Эрх мэдэлтнүүдэд хяналт тавьж хариуцлага нэхэх эвсэл эх орноосоо урвасан эдийн засгийн алуурчдад эрүүгийн хариуцлага тооцох тэмцлийн замаа сонгож шаардлага хүргүүлэх хэвлэлийн бага хурал зарлаж байна. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар УИХ-ын гишүүн Баярцогтын ил болон далд материалуудыг дэлгэж хариуцлага тооцуулах шаардлага хүргүүлэх боллоо.
Засгийн газрын зүүн талд Кредит банкны 4 давхар Лобби төв 360 Нээлттэй мэдээллийн төв.

Өнөөдөр 9:00 цагт Корпорейт зочид буудлын хурлын танхимд Нидерландын засгийн газрын дэргэдэх CBI байгууллагын зөвлөх мэргэжилтэнгүүд монголын аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөг хэлэлцэн “Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт хийнэ. Харилцах утас: 88008075
Багахангайд баригдах Хог боловсруулж, дизель түлш гаргаж авах үйлдвэрийн нээлт өнөөдөр болно. 99088193, 325044

Өнөөдөр 11.30-д БЗД-ийн 55 дугаар сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нээлттэй долоо хоногийн аянаа эхлүүлнэ. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Оюун, З.Баянсэлэнгэ, Д.Арвин болон дүүргийн төлөөлөгчид оролцоно. 55 дугаар сургууль сэтгэцийн хөгжил дорой хүүхдүүдийг сургадаг гол сургуулийн хувьд хүүхдүүдийг ямар орчинд юу заадаг юм гэдгээ тайлагнах юм. Долоо хоногийн турш эцэг эхчүүдэд сургалт явуулж, шинээр ирж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэлэх зэрэг олон үйл ажиллагаа төлөвлөжээ. Сэтгүүлчдээ сурвалжлахыг хүсье. 55 БЗД-ийн Тамгын газрын яг урд байдаг сургууль. Утас 99152215

Өнөөдөр10:00 цагаас МАХН-ын төв байранд МАХН-ын үүрийн дарга нарт Улс төрийн боловсролын талаар сургалт сименар болно. Сургалтад Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд нарын хүмүүс оролцох тул сэтгүүчид та бүхнийг өргөнөөр ирж сурвалжлахыг урьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан