Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Сертификаттай нөөцийн мах
Монгол Улсын Засгийн газар Монголбанктай “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр 2012 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Гол зорилго нь мэдээж өргөн хэрэглээний гол бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны үнийг дунд хугацаанд тогтвортой байлгаж, инфляцыг нам, тогтвортой төвшинд барих.

Хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, “Шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэсэн дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон билээ.
Эдгээрээс хамгийн түрүүнд хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр нь мэдээж “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах. Хүнсний гол нэрийн гэдэгт монголчуудын хамгийн их хэрэглэдэг гурил, махны үнэ багтсан нь ойлгомжтой. Жилээс жилд инфляцыг урагш хойш чангааж байдаг зүйл бол мэдээж махны үнэ гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд мах бэлтгэн нийлүүлэгчдэд хөнгөлөлттэй, эргэлтийн зээл олгож, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг гол зорилгоо болгон мах бэлтгэн нийлүүлэгчид төртэй хамтын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн билээ. Өмнө нь мах бэлтгэн нийлүүлэгч үйлдвэрүүдэд тэдэн тонн мах нөөцөд бэлтгээрэй гэсэн үүрэг өгч энэ дагуу урамшууллын мөнгө хэмээн Засгийн газраас бэлэн мөнгө тарааж байсан бол энэ удаад төрийн оролцоо аль болох бага байж төр зөвхөн хянах үүргээ чанд сайн биелүүлэхээр зохицуулсан.
Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэхийн тулд Монголбанкнаас 2012 оны эцсийн байдлаар 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг нөөцийн махны менежер компаниудад олгосон байдаг.
Төр хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Арилжааны банкуудаас сарын бараг 2 хувь дөхсөн хүүтэй авдаг мөнгөө төрөөс жилийн дөрөв хүрэхгүй хувийн хүүтэй авна гэдэг манай үндэсний үйлдвэрүүдийн хувьд томоохон дэмжлэг болж байгаа юм. Гэвч төр зүгээр мөнгө өгөөгүй. Өгсөн мөнгөө эргүүлж хүүтэй авна. Тиймээс нөөцийн мах бэлтгэх компаниуд хариуцлагатай ажиллах ёстой. Бэлтгэсэн мах нь зорилтот хэрэглэгчдээ хүрч, борлогдож гэмээнэ төрд хүлээсэн үүргээ биелүүлж мөнгөө эргүүлэн төлөх ёстой.
Гэхдээ төр үнэхээр шаардлага хангасан мах бэлтгэж чадаж байна уу гэдэгт хяналт тавьж мөнгөө өгнө гэсэн үндсэн зарчимтай ажиллаж эхэлсэн. Махны нөөц бүрдүүлж, үнийг тогтворжуулах хөтөлбөр ёсоор 16000 тонн мах бэлтгэх ёстой. Нөөцийн махны ерөнхий менежерээр ажиллаж байгаа “Жаст агро” компани 14000 тонн нөөц мах бүрдүүлэхээс одоогоор сертификатаар баталгаажуулан 9000 тонн мах бэлтгэсэн гэнэ.
Сертификатаар баталгаажуулна гэж тэгвэл чухам юуг хэлээд байна вэ. Нөөцийн махны Ерөнхий менежер компани болон туслан гүйцэтгэгч компанийн төлөөлөл мөн ОБЕГ, МХЕГ, ШӨХТГ-аас томилогдсон мэргэжилтнүүд зоорь руу оруулж байгаа махны чанар стандартад хяналт тавьж гарын үсэг зурж баталгаажуулснаар сая хөнгөлөлттэй зээлээ бэлтгэгч компаниуд авах боломжтой болж байгаа юм.
Тиймээс хэрэглэгчийн гарт хүрч байгаа мах чанарын шаардлага хангахгүй гэсэн тохиолдолд мах бэлтгэгч компаниас гадна МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ зэрэг төрийн агентлагуудад гомдол мэдүүлэх боломжтой гэдгээрээ энэ удаад хяналтын системийг сайн бүрдүүлж өгөөд байгаа аж.
Монголбанкнаас авсан мэдээгээр Дархан хотод “Баатрууд тэнгэр” ХХК, Эрдэнэт хотод Эрдмийт ХХК 1000 тонн махны нөөц бүрүүлэхээс сертификатаар баталгаажсан 1000 гаруй тонн мах бэлтгэж тус бүр 5,4 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Цагаан сарын үеэр махны хэрэглээ нэмэгдэж үнэ өсдөг учраас нөөцийн махыг нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 10-ныг хүртэл худалдаанд гаргаж , 500-гаад мянган тонныг худалдсан байдаг. Үүний дүнд махны үнийн дундаж өсөлт өмнөх оны мөн үеэс 1,8 дахин бага байсан аж. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн нөөцийн мах худалдаанд гарч, борлуулалт сайтай байгаа гэдгийг бэлтгэгчид ам бардам хэлж байна билээ.
Дэд хөтөлбөрийн гол зорилго болсон инфляц хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд 14 хувь байсан бол хоёрдугаар сард 11,3 хувьтай гуравдугаар сард 9,8 хувьтай гарсан байна.

0 Сэтгэгдэл