Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Шидэт дэнлүү олбол юу хүсэх вэ?
Гурван хүсэл биелүүлдэг шидэт бэрдийн үлгэрийг сонсоогүй хүн гэж үгүй биз ээ. Магадгүй бидэнд тийм боломж тохиовол өөр өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх нь ойлгомжтой. Хэрэв надад тийм гайхамшиг, ид шидийн зүйл тохиосон бол ингэж л хүсэх байсан. Хамгийн эхэнд эх орноо Америк шиг Император, өндөр хөгжилтэй улс болж, хүн ам нь аль болох олон (ер нь 27 сая байсан ч яадаг юм) болоосой гэж хүснэ. Өмнө нь нэг ийм яриа сонсож байлаа. Хоёр сая гаруй Монголчууд 20 сая болчихвол дэлхийд дийлдэхгүй ээ гэж. Би лав хувьдаа дэгсдүүлсэн хэрэг гэж бодохгүй байгаа. За тэгээд 27 сая Монгол иргэдийг Катарууд шиг баян баавартай, Япончууд шиг урт насалдаг болгоод өгчих гэж хүснэ. Монгол хэл дэлхий нийтийн хэл болж, Америк аав ээж нар хүүхдээ Монгол хэл сурахгүй бол хол явахгүй шүү гэж зэмлээд л, алт зэс, ашигт малтмалаа өөрсдөө олборлоод л, Үндэсний бөх Олимпийн хөтөлбөрт багтаад л сайхаан сайхан. Гаднаас ажилчид оруулж ирээд 500 төгрөгөөр (Манайх Император улс болсон учраас Монгол төгрөг нь хүчирхэгжинэ) сар боолын хөдөлмөр хийлгээд л, Сонгино-Хайрхан дүүрэг Лос Анжелсийн Холливууд гэдэг шиг Улаанбаатарын Сонгино-Вүүд гэж нэрлэгдээд л, Үндэсний Супер Лиг дэлхийн номер нэг лиг болоод л, Дерик Рөүс Баянзүрхийн бухнууд багт тоглоод л ер нь төсөөлөх тусам гоё байна. Хоёр дахь хүсэлдээ Монгол улсыг минь хөлбөмбөгийн эх орон болгож Англи, Испани, Итали, Германы шилдгүүдтэй дүйцэхүйц Хэнтийн Хээнцэрүүд, Ховдын Хотон шувуунууд, Улаангомын Улаан чөтгөрүүд, Булганы Буучид, Дарханы нэр төр Барсууд, Эзэн Чингис хааны нэрэмжит Улаанбаатарын цагаан өмсгөлтнүүд тэргүүтэй олон шилдэг багууд Үндэсний лигт нь тоглож, тив дэлхийн шилдэг хөлбөмбөгчид Монголын Үндэсний дээд лигт тоглохыг хүсдэг болгоод орхи гэж хэлнэ. Равсал гэдэг Раул шиг залуу цагаан өмсгөлтнүүдийг удирдаад л, Жижгээ хүү Жеррард шиг шүтэгдээд л, Ламбаа Лампарт шиг гялалзаад л, Мэндээ Месси шиг мэдрэмжээрээ гайхагдаад л, ирээдүйн хөлбөмбөгийн бурхад Монголд бэлтгэгдээд л, Филлипинийг пять нольдоол, Хятадыг 20:0-доод л, Дэлхийн аварга болоод л гоёо гоё. Харин гурав дах хүслээ өөртөө зориулна. Намайг Роберто Карлос шиг хурдан, Роналдо шиг техниктэй, Рамос шиг зоригтой, Раул шиг гүйцэтгэлтэй, Бекхэм шиг дамжуулдаг, Месси шиг мэдрэмжтэй, Терри шиг төмөр биетэй, Рийсе шиг хүчтэй цохьдог, Жуниньо шиг хаалттай цохиотын мастер хөлбөмбөгчин болгоод өгчих гэж гуйна. Хоббигоороо хоолоо олж идээд л, өөрийнхээ нэртэй өмсгөлийг мода болгоод л, Анжелина Жоли, Адриана Лима шиг хүүхнүүдийг араасаа гүйлгээд л, монголжингоо бүсгүйг гэргийгээ болгоод л догь хэрэг ээ. Тэгээд зодог тайлаад 60 хүртлээ багийн менежер хийснийхээ дараа, тэтгэвэртээ гарч өөрийн гараараа амьдрах байшингаа бариад, үр ач, зээ нартайгаа жарган сууна даа. Яадаг юм, мөрөөдөхөд мөнгө төлөх биш.

Бэлтгэсэн: Якуш
“ Залуучуудын үнэн ” сонин
“ Залуучуудын үнэн ” сонин
0 Сэтгэгдэл