Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Үхсэн шувуу олджээ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 70584080 дугаарын утсанд Цагдаагийн газраас Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт цагдаагийн постын орчимд үхсэн шувуу байна гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу тус аймгийн ХХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн алба, Онцгой байдлын хэлтэстэй хамтран газар дээр нь ажиллажээ.
Мал эмнэлгийн албанаас Халдвартын их эмч, бактериологич эмчийн бүрэлдэхүүнтэй баг халдвар хамгааллыг сайтар хангаж, үхсэн шувуунаас биоаюулгүй ажиллагааг хангасан нөхцөлд дээж авч, түргэн тестээр урьдчилсан оношлогоо хийв. Тестийн дүнгээр шувууны томуу өвчин биш болох нь тогтоогдсон байна.
Үхсэн шувууны сэг зэмийг нүхэнд хийж шатаан булж, орчмын газрыг халдваргүйжүүлсэн байна. Мөн үхсэн шувууны 3-5 км-ийн радиус бүхий орчинд эрэл хийсэн ч ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан