Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Баянзүрх дүүрэг хур хогноосоо саллаа

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийлээ. Уг цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид болон харьяа хэлтэс, албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, 28 хороо, 1010 аж ахуйн нэгж байгууллагын 8200 гаруй хүн оролцож 150 мянга 170 ам.метр талбайн хог цэвэрлэв. Энэ өдөр дүүргийн харьяа ажилгүй иргэдийг ажлын түр байраар хангаж, 389 иргэнийг Хөдөлмөрийн хэлтсээс цалинжуулан цэвэрлэгээний ажилд оролцуулжээ. Их цэвэрлэгээгээр аж ахуйн нэгж багуулллагууд ойр орчмынхоо 50 метр газар болон үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдал, хуримтлагдсан цас, мөсийг цэвэрлэж, нийт 75 удаагийн рейсээр ачиж хогийн цэгт буулгасан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан