Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
С.Оюун сайд ногоон хөгжлийн эко форумыг нээнэ
Монголын Энтерпренерүүдийн холбооноос санаачлан  БОНХЯ, МҮХАҮТ, НЗДТГ, С1ТВ, Өнөөдөр сонин хамтран “ногоон” бизнесийн санаачлагыг өрнүүлэх ЭКОПРЕНЕР 2013  хөтөлбөрийн хүрээнд “Монголын ногоон хөгжлийн ЭКО ФОРУМ”  хөгжлийн төлөө хэлэлцүүлгийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг маргааш буюу энэ сарын 26-ны өдөр 09.00-11.30 цаг хүртэл “Blue sky tower”-т болно.  
Хэлэлцүүлэгт БОНХ-ийн Сайд С.Оюун, ЭЗХЯ, ХЯ, БШУЯ, УИХ дахь байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын   хорооны дарга Г.Баярсайхан  болон АНУ-ын Азийн сангийн Монгол дахь төлөөлөгч     хадагтай Милани Линпберг, Японы ЭСЯ, Швейцарын хөгжлийн агентлаг оролцох юм.
Хэлэлцүүлэг дараах 3 үндсэн сэдвийг хамарч “ногоон” хөгжлийн төлөөх төрийн оновчтой бодлого төрүүлэхэд иргэд, залуучууд, нийгмийн бүлгүүд, бизнесийн салбарынхны дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилготой юм. Хэлэлцүүлэг гурван сэдвийн хүрээнд явагдана. Эхнийх нь Монголд эко бизнес хөгжих боломж байна уу, эко иноваци төслүүдийг санхүүгийн хөрөнгө оруулалтын механизмаар дэмжиж чадаж байна уу, эко иноваци төслүүдийг бодит бизнес болгох нөхцөл бүрдүүлэх бусад механизм манайд байгаа юу. Хоёр дахь сэдэв нь ногоон ажлын байр. Энэ сэдвийн хүрээнд ногоон ажлын байр гэдэг ойлголт индикаторын олон нийтэд таниулах, ногоон ажлын байр бий болгох процессыг төрөөс бодлогоор дэмжих, ногоон  бизнесээс гарсан  бүтээгдэхүүн үйлчилгээг төрөөс дэмжих. Харин гурав дахь сэдэв нь тогтвортой хөгжлийн боловсрол.   Тогтвортой хөгжлийн боловсролыг оролцооны аргаар нийгэмд үр өгөөжтэй хэлбэрээр  явуулж байгаа олон нийтийн байгууллагууд, нийгмийн бүлгүүдийн  үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжиж байх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан