Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн Монголчуудад зориулан айлтгах номын айлдварын тов гарчээ
Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин хутагт дээрхийн гэгээнтэн анхлан 2011 оны 10 дугаар сард XIV Далай багшид бараалхах үеэрээ “Монголчуудад зориулан тусгайлан айлдвар сургаалиа хайрлаач” хэмээн хүсэлт өргөсөн ажээ. Далай багш ч энэхүү хүсэлтийг баяртай хүлээн аваад, “Би Монголд ойр ойрхон очоод байж чаддаггүй. Очсон ч богино хугацаагаар, шахуу хөтөлбөртэй очдог. Харин Монголчууд маань Дармасала хотод хүрээд ирвэл 3, 4 өдрөөр бол ном айлдаж болно” гэж айлдаж байж.
Ингээд Далай багшийн монголчуудад зориулсан “Монгол сүнчой” буюу номын өдрүүдийг Дармасала хотноо 2012 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. Энэ ажлыг “Монгол сүнчой”-г зохион байгуулах комисс, өмнөд Энэтхэг дэх Гоман дацангийн Монгол Мицантай хамтран хийсэн байна. Номын өдрүүдийн үеэр Далай багш монгол шавь нартаа III Далай ламын зохиосон “Бодь мөрийн зэргийн хөтөлбөр, Тунгаамал алт” номын утгыг дэлгэрэнгүй айлдаж, Очирвааны ван, авшгийг хайрлажээ.
“Монгол сүнчой”-г зохион байгуулагчдын зүгээс гаргасан шууд нислэгээр 260, нийт 1000 гаруй сүсэгтэн, лам нар Монголоос ирж дээдийн номын рашааныг Далай багшаас хүртсэн байна.
Саяхан жил бүр уламжлал болгон Дармасала хотод зохиогдох “Монгол сүнчой” буюу Монголчуудын номын өдрүүдийн 2013 оны тов гарчээ. 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу Ламын гэгээн Данзан жамбалчойжишэнин хутагт “Монгол сүнчой” зохион байгуулах комиссын гишүүдийн хамт Далай багшид бараалхан 2013 онд тавигдах номынхоо өдрийн болон номын товоо авчээ.
2013 оны 12 дугаар сарын 2-4 өдрүүдэд Дээрхийн гэгээн XIV Далай багш Монголчуудад зориулан Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхова ламын таван ламрим хэмээн алдаршсан бодь мөрийн зэргийн хөтөлбөр номуудын хоёр нь болох Лам зово намсүм (Мөрийн 3-н эрхэм), Ёндон ширжүрма (эрдэм бүгдийн суурь) номуудыг тайлбарлан айлдаж шавь нараа барцад саадгүй, энх тунх урт наслан номыг үйлдэхийн тухайтад Цэван буюу насны авшиг болон маани, мэгзэмийн лүн хайрлахаар болжээ.
Ламын гэгээнтний зүгээс багшийгаа урт наслаж шашин амьтны тусыг өнө удаан үйлдэхийн тухайтад зориулж Далай багшдаа нийт Монголчуудаа төлөөлөн даншүг буюу бат-оршил өргөх юм байна.
Дашрамд нь сонордуулахад, “Монгол сүнчой” зохион байгуулагчдын зүгээс сүсэгтэн олноо энэхүү номын айлдварт хүргэхийн тулд Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн онгоцыг Улаанбаатараас Дармасала чиглэлд шууд нислэгийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailamamongolsunchoi.mn сайтаас авч болох ажээ.
Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин хутагт дээрхийн гэгээнтэн анхлан 2011 оны 10 дугаар сард XIV Далай багшид бараалхах үеэрээ “Монголчуудад зориулан тусгайлан айлдвар сургаалиа хайрлаач” хэмээн хүсэлт өргөсөн ажээ. Далай багш ч энэхүү хүсэлтийг баяртай хүлээн аваад, “Би Монголд ойр ойрхон очоод байж чаддаггүй. Очсон ч богино хугацаагаар, шахуу хөтөлбөртэй очдог. Харин Монголчууд маань Дармасала хотод хүрээд ирвэл 3, 4 өдрөөр бол ном айлдаж болно” гэж айлдаж байж. Ингээд Далай багшийн монголчуудад зориулсан “Монгол сүнчой” буюу номын өдрүүдийг Дармасала хотноо 2012 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. Энэ ажлыг “Монгол сүнчой”-г зохион байгуулах комисс, өмнөд Энэтхэг дэх Гоман дацангийн Монгол Мицантай хамтран хийсэн байна. Номын өдрүүдийн үеэр Далай багш монгол шавь нартаа III Далай ламын зохиосон “Бодь мөрийн зэргийн хөтөлбөр, Тунгаамал алт” номын утгыг дэлгэрэнгүй айлдаж, Очирвааны ван, авшгийг хайрлажээ.

0 Сэтгэгдэл