Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Мэндсайхан: Богд хааны ордон музейн газрыг эргүүлэн авсан

Соёлын өвийг хамгаалах талаар ССАЖЯ ямар бодлого барьж байгааг тус яамны Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Д.Мэндсайханаас тодрууллаа.

 -Музей эзэмшлийн газар руу халдах тохиолдол олон байна. Үүнд яам хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Чойжин ламын болон Богд хааны орд музейн газрын маргаантай асуудал бий. Хажуу талд нь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд барилгаа музейн талбай руу шахаж барьснаас асуудал үүссэн. Өмнөх Засгийн газрын үед бүр хүнд байсан. Нийслэлийн Газрын албанаас газар зам өргөсгөнө, барилга барина гэж газар чөлөөл гэсэн шаардлага ирдэг байсан. Харин өнгөрсөн хавар бид нийслэлийн Газрын албатай тэмцэл хийсний үр дүнд Богд хааны ордон музейн газрыг “Грийн эйр гарден” ХХК авсан байсныг цуцлуулсан.

-Ц.Оюунгэрэл сайд ажлаа аваад музейн барилга байгууламжтай танилцсан. Өнөөгийн байдлаар соёлын өвийг хамгаалах ямар ажил хийсэн бол?
-Манай яам шинээр эмхлэгдэн байгуулагдаад музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалт руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ц.Оюунгэрэл сайд өөрийнхөө нэг тоот тушаалаараа музейн үзмэрт ангилал тогтоосон. Ингэснээр музейн үзвэрийн хадгалалт, хамгаалалт эрс сайжирсан. Музей бүр өөрийн үзмэрийн  зэрэглэлээ гаргасан. Ингэж музейнүүд өөрсдийнхөө брэнд үзмэрийг гаргаж ирснээр үзмэр тухайн музейгээс гарахгүй. Тэндээ л хадгалагдана гэсэн үг. Хүмүүс тухайн музейд л очиж тэр үзмэрийг харна. Мөн тээвэрлэлтийн явцад гарах олон эрсдэлээс хамгаалагдана. Өмнө нь, гадаад, дотоодын үзэсгэлэн болоход манай сор болсон үзмэрүүдийг аль ч хамтрагч тал авчруулдаг байсан. Тэр үед онгоцоор тээвэрлэлээ гэхэд онгоц далайд унавал яах вэ гэдэг зохицуулалт хийж байгаагүй. Түүнчлэн өнгөрсөн онд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болоход Дорноговь аймгийн музейд буй Чингис хааны нэг цагаан тугийг хотын музейд авчирч тавъя гэж байсан юм. Харин нэг тоот тушаал гарснаар шилжүүлэхгүй болсон.

-Олон улсын үзэсгэлэнд оролцох бол яах вэ?
-Гадаадын олон музей манайхтай үзмэр солилцох хүсэлт тавьдаг. Нэг тоот  тушаал гарснаар бид  сор болсон бүтээлүүдээ гадагшаа гаргахгүй болсон.

-Өнөөдрийн байдлаар манай улсад хэдэн музей үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Улсын арван музей, орон нутгийн 35, салбарын музей гээд бий.

-Музейнүүдэд төсөв хөрөнгө хэр хуваарилж өгдөг юм бэ. Сэргээн засалтаа хийх боломж хэр байдаг вэ?
-Өгдөг. Гэхдээ тухайн музейн хүчин чадал, үйл ажиллагаанаас нь хамаарч олгодог. Юу гэсэн үг вэ гэхээр Үндэсний болон орон нутгийн музейн санхүүжилт өөр гэсэн үг. Яамнаас музейн удирдлага ажилтнуудыг мэргэшүүлэх, дахин сургах талаар нэлээд анхаарч ажиллаж байгаа. Улсын болон орон нутгийн музейн захиралуудтай энэ сарын 4-12-ны өдөр Өвөрмонголын Хайлаар хот руу туршлага судлуулахаар явуулах гэж байна. Мөн манайх ЮНЕСКО-той хамтран анх удаа өөр дээрээ үндэсний сургагч багш бэлдэж эхэлнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан