Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Б.Галаарид: Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын гол дархлаа

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдрийг угтан Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион явууллаа. Энэ үеэр МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаас зарим зүйлийг тодруулав.
-Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхий дахинд эзлэх байр жил ирэх тусам хойшилсон гэх мэдээ байна. Энэ юутай холбоотой гэж та үзэж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн индексийн талаар буруу ойлголт яваад байна. Жил бүр харилцан адилгүй хэлбэлзэлтэй гардаг юм. Өнгөрсөн жил манайх дэлхийн улс орнуудаас 100 дугаар байрт жагссан бол энэ жил 98-т орж, хоёр байраар урагшилсан байна лээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэг үеэ бодвол манайд харьцангуй сайжирч байна шүү дээ.
Бид эрхээ мэддэг, түүнийгээ хамгаалж чаддаг боллоо. Түүнчлэн Мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2011 онд батлагдсан. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль эргэн татагдсан ч ойрын хугацаанд батлагдах байх. Сэтгүүл зүйн салбарт урагшилж байгаа байдал ажиглагдаж байгаа тул бид бүхнийг муу гэж хэлж болохгүй. Тэр хэрээр хэвлэл мэдээллийн индекс жил ирэх тусам урагшлах байх.
-Хаалтын гэрээний талаар сүүлийн үед маш их яригдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард томоохон эрх мэдэлтэй албан тушаалтнууд байгаа цагт сэтгүүл зүй хөгжихгүй гэх боллоо. Сэтгүүл зүйг улс төрөөс хараат бус байлгахын тулд ямар алхам хийх шаардлагатай юм бол?
-Ганц хэвлэл мэдээллийнхэн гэлтгүй Монгол Улсад байгаа ихэнх салбар улс төрөөс хамаарч байна. Улс төр цэвэр байвал түүнийг дагаад сэтгүүл зүйн орчин цэвэршинэ. Сэтгүүл зүйг сэтгүүлчид өөрсдөө бохирдуулж байгаа юм биш. Энд улс төр, бизнесийн ашиг сонирхол, түүнийг тойрсон янз бүрийн ёс бус үйлдлүүд нь нөлөөлж байна. Тиймээс улстөрчид эхлээд орчноо цэвэршүүлж, улс орны эрх ашиг, сэтгүүл зүйн төлөө санаа тавиач ээ гэж хэлмээр байна. Сэтгүүл зүй хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ардчиллын гол дархлаа юм. Тиймээс манай орчинд бохир хог битгий тариад байгаач гэдгийг тэдэнд анхааруулмаар байна.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна вэ. Үүний цаана хэчнээн нь улстөрч эзэнтэй гэсэн судалгаа бий юү?
-Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн мониторингийн судалгаа гаргадаг. Өнөөдрийн байдлаар Монголд 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий гэх судалгаа байна. Одоогоор нэгтгэж, ангилсан зүйл алга.
-Сэтгүүлчид эрх ашгаа хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэх ёстой гэж та илтгэлдээ дурдлаа. Үүнийгээ тодруулбал?
-Би сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны өөрчлөлт шинэчлэлтийн талаар илтгэл тавилаа. Сэтгүүлчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө сайн дураараа эвлэлдэн нэгдэж, тэмцэх хэрэгтэй. Хөдөлмөрийн харилцаа, Үйлдвэрчний эвлэл байгуулахын тулд яалт ч үгүй сайн дураараа нэгдэж байж тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжтой.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
Hudalch
Хэвлэлийн эрх чолоо ярьцгаагчид ооросдыгоо нэг эргэж харна бга юу ярьж юу бичэж бгаага мэдэхгуй нехед их бгаа шуу
2013.05.04
2013.05.03