Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороо” байгуулагдлаа

МЗХ залуучууд сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэж, тухайн салбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой “Залуучуудын хороо”-дыг өнгөрсөн 2012 оноос байгуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын тодотголтой хороод өнөөдөр нэг хороогоор бүл нэмлээ. Залуу сэтгүүлчид хоорондоо нэгдэж, Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг өндөр түвшинд гаргахад залуу сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг мэргэжлийнх нь хувьд хөгжих, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд туслаж дэмжих, мөн тэдний дуу хоолойг олон нийт, шийдвэрлэх түвшинд хүргэх зорилгын дор “Залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороо”-г албан ёсоор байгуулснаа өнөөдөр зарласан юм. 05-р сарын 03 буюу дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нэгдсэн залуу сэтгүүлчид цаашид хэвлэл мэдээллийн салбарт судалгаа хийх, өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг эрж хайх, эрхээ хамгаалах, нэгдсэн дуу хоолойгоор салбартаа байр сууриа илэрхийлэх, түүнчлэн өөрсдөдөө болон мэргэжил нэгт нөхдөдөө тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх гарц хайх зэрэг томоохон ажлуудыг хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа хэлж байна.  “Залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороо”-г цаашид удирдан ажиллах хорооны даргаар Д.Отгонцагаан – (ТВ10 телевизийн мэдээний албаны дарга), дэд даргаар Б.Ширнэн – (Нийгмийн толь сонины эрэн сурвалжлах, эрх зүйн албаны дарга) нар олонхийн санал хураалтаар сонгогдож, өнөөдөр тамга тэмдэгээ гардан авсан юм. Тус хороонд хорооны үндсэн зорилго, чиглэлийн дагуу ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй 20-35 насны бүхий л залуу сэтгүүлч, нийтлэлчид гишүүнээр элсэн ороход нээлттэй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан