Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Олон улсын Монгол судлалын хурал Вашингтонд эхэллээ
Олон улсын Монгол судлалын долдугаар бага хурал өнөөдөр АНУ-ын Вашингтон хотноо эхэллээ. Америк дахь Монгол соёлын төв, Монгол Улсын Элчин Сайдын яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг хурал гурван өдөр үргэлжлэхдээ Монголын хэл, соёл, нийгэм, түүх, утга зохиол гээд олон салбар хүрээг хамарсан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байгаа юм. Тухайлбал, эхний өдрийн салбар хуралдаанаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дагаад Монгол хэлний үгсийн сан хэрхэн баяжиж байгаа талаар ШУТИС-ийн багш Б.Пүрэвсүрэн илтгэл тавьсан бол Монгол уртын дуу, ардын дуу тэр дундаа “Дөрвөн настай халиун” дуугаар монголчууд уламлал заншлаа хэрхэн илтгэн харуулсан болох талаар тухайлан судалгаа хийснээ доктор Сунмин Юун танилцуулсан юм. Тэгвэл маргаашийн салбар хуралдаанаар Монгол утга зохиолын сэргэн мандлын асуудалд сэдвээр Монгол Улсын СГЗ, доктор Ч.Дагвадорж, Монгол бичгийн холбох бичгийн эгшгийн дүрмийн тогтолцооны асуудал сэдвээр доктор Ү.Ариунболд илтгэл тавихаас гадна доктор М.Саруул¬-Эрдэнэ “Зеногийн парадоксыг монгол үгийн бүтцээр тайлбарлах нь” сэдэвт илтгэл тавих юм байна.

Б.Сэвжидмаа /Америкаас мэдээллэж байна/
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан