Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
АТГ “Эрдэнэт”-ийн экс ерөнхий захирал Ч.Ганзоригийг шалгаж эхэлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг АТГ-ынхан шалгаж эхэлсэн тухай эх сурвалж хэллээ. Түүнээс гадна тус газрынхан үйлдвэрийн зарим хэлтсийн даргыг ч шалгаж байгаа гэнэ.
Одоогоос сар орчмын өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай намын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар тогтлоо” хэмээн мэдэгдсэн. Тухайлбал, Таван толгойн нүүрсийг зах зээлийн үнээс хямдаар “Чалко” компанид нийлүүлэх гэрээ байгуулсан “Эрдэнэс Таван Толгой” компанийн тухайн үеийн захирал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад хариуцлага тооцуулах шаардлагатай. Мөн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг зэсийн үнийг дагаад өсч байгаа. Үйлдвэрийн борлуулж буй зэс болгоны орлогын гуравны нэгийг 170 сая ам.долларын өрөнд суутгаж байгааг олонхийн бүлгийн дарга хэвлэлийнхэнд дуулгасан. Тиймээс яагаад ийм их хэмжээний зээл авсныг тодруулах шаардлагатай учир “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж байлаа. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал байсан Ч.Ганзоригтой холбоотой хуудуутай мэдээллийг АТГ-ынхан УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу шалгаж эхэлсэн байх нь.
0 Сэтгэгдэл
BICHSEN UM YAGAAD GARGAHGUI BNAA DURAKUUDAA
DORLIGJAVIIG SHALGACHEE TER BAS ERDENETED DARGA BSAN BIZ DEE U CH HIIJ BSAN UM BILEE
Chi tegeed baterdeniig demjih uu
man iin luivarchid arai l heterhii yum aa
Chi tegeed baterdeniig demjih uu
Хамгийн их уншсан