Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Авлигагүй орон сууцыг хэдэн төгрөгөөр худалдан авч болох вэ?

Монголын Залуучуудын Холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын үндэсний хорооноос Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч “Авлигагүй орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Залуучуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн зах зээлд ажиллаж буй бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудал, төрөөс тухайн салбарт барьж буй бодлого, авлига, хүнд сурталын нөхцөл байдлын талаар нэгдсэн ойлголттой болж цаашдын үйл ажиллагааг уялдуулж хөгжүүлэх зорилгоор “Авлигагүй орон сууц” нээлттэй хэлэлцүүлгийг 05-р сарын 09-нд 09:00 цагаас Төрийн ордны “Иргэний танхим”-д хийхээр болжээ. Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг хувийн хэвшлийн байгууллагууд, барилгын компаниудын төлөөлөл болон орон сууц барихад оролцдог хөрөнгө оруулагч, зээл олгогч, төрийн байгууллагуудтай хамтран хийх бөгөөд хэлэлцүүлэгт “Зээлтэй залуу нас”, “Авлигагүй зөвшөөрөл”, “Оюутны байр”, “Гадны залуучуудын орон сууц” зэрэг 12 илтгэл хэлэлцэгдэх юм байна. Энэ хэлэлцүүлэгт оролцоход аливаа байгууллага, иргэдэд нээлттэй бөгөөд 96049499 дугаарын утсанд хандаж бүртгүүлэх гэнэ. Хэлэлцүүлгийн дараагаар авлигагүйгээр орон сууцны үнэ хэрхэн өөрчлөгдөж болохыг олон нийтэд харуулах телевизийн реалити нэвтрүүлгийн эхний дугаарууд МҮОНТ-ээр цацагдаж эхлэх гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан