Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
Өнгө нь хүүхэд, ар нь ашиг

Миний бичих зүйлийг хүмүүс уншаад хүүхдийн төлөө ийм юм хийгээд байхдаа яахав хэмээн бухимдах байх. Гэхдээ шийдвэр гаргагчид нь хүүхдийн төлөө л гэж бодож сэдсэн гэх юм билээ.

Хүүхдийн тоглоомын талбайд гарааж бариад тоглож наадах орчингүй болсон энэ цагт хэдэн жил хаалга нь түгжээтэй байсан “Хүүхдийн парк” үүдээ нээсэн нь олон ч хүнийг баярлуулсан. “Хүүхдийн парк”-ийн зай талбайг хэдэн талаас нь танаж хассан байсан ч хүүхдүүд голоогүй. Гэтэл “Хүүхдийн парк” үйлчлүүлэгчдийнхээ оруулж буй орлогыг голсон бололтой. “Хүүхдийн парк” буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн 2013 оныхоо үйл ажиллагааг энэ сарын 1-нээс эхлүүллээ. Гэхдээ тэдний энэ жил үйл ажиллагаандаа мөрдөх гол зарчим нь “хэнбугай ч үүдээр нь орохдоо их мөнгө төлөөд хүссэн тоглоомоор тоглох эрх”-ийг өвөртлөх. Жишээ нь, амралтын өдрөөрөө хүүгээ тоглуулах гэсэн аав “Хүүхдийн парк”-ийн хаалгаар нэвтрэхдээ өөрөө 20 мянга, хүүхэддээ 15 мянган төгрөгийн тасалбар худалдан авах аж. Ингэснээр өдөржин хүүхэдтэйгээ хүссэн тоглоом дээрээ тоглох эрхтэй болж буй.

Гэхдээ Монголын нөхцөлд ганц хүүхдээ тоглуулахаар парк зорих эцэг эх байхгүй л болов уу. Амарсан ганц өдрөө өөрийн болон хамаатан садны хүүхдүүдээ бүгдийг нь хамж аваад парк руу чиглэсэн хүн харин олон...Дээрх шийдвэрийн талаар албаны хүнээс тодруулахаар өчигдөр өглөө 11 цагийн орчим Үндэсний соёл амралтын хүрээлэнд очсон боловч захирал нь ирсэнгүй. Цаг гаран хүлээсний эцэст Олон нийттэй харилцах албаны ажилтан М.Дөлгөөн энэ жилийн турш баримтлах үнийнхээ бодлогыг танилцуулсан юм. “Өмнө хүүхдүүд паркийн хаалгаар орохдоо 1000 төгрөгийн тасалбар авч, нэг аттракцион /гадаа байрладаг/ тоглоомонд тоглохын тулд 4000-6000 төгрөгөөр тасалбар, зөөлөн тоглоом, автомат тоглоом, ур чадварын тоглоом тус бүрт зоос худалдан авч тоглодог байсан. Мөн “Cool”, “Happy” гэсэн багцын тасалбараар үйлчлүүлдэг байсан бол одоо шинэ тогтолцоог хэрэгжүүлснээр том хүн 20 мянга, хүүхэд 15 мянга төгрөгөөр бүх тоглоом дээр тоглодог болж байгаа” хэмээн тайлбарласан.

Олон нийттэй харил­цах албаны ажилтны тайл­барласнаар хүүхдүүдэд ашиг­тай мэт. Гэхдээ паркид байр­лах 15 аттракцион тоглоо­мыг бүгдийг тойроод хүүхэд тоглож чаддаггүй. Хэрэв 130 см-ээс доош өндөртэй бол ес дээр нь л тоглох эрхтэй. Харин 130-аас дээш бол 13 тоглоом дээр тоглоно. Харин хүүхдээ тоглуулахаар очсон эцэг эх таван тоглоом дээр тоглож болох аж. Гэхдээ л би “жижигрүүлсэн” паркийг нээгдсэнээс хойш дүү нараа тоглоом дээр тоглуулах бус үеийнх нь жаахан хүүхдүүдтэй тоглуулах гэж хэд хэдэн удаа очиж байсан. Одоо энэ цаг маань өнгөрч. Дүү нар маань хүүхдүүдтэй адилхан тоглоом дээр суугаад тоглох насанд арай хүрээгүй. Би бол жаахан хурдан эргэдэг тоглоомоор наадвал дотор муухайрч, толгой эргэдэг учраас тэр л дээ.  Уг нь, миний дүү нар болон надад зориулсан тоглоом бий. Өмнө нь очихдоо нэг удаа сууж үзсэн. Улаанбаатар хотыг тольдох “Алсыг харагч” шинэчлэгдээд битүү болсон учраас бага насны хүүхэд унаж гэмтэх аюулгүй. Гэтэл зуны халуун өдөр “алсын харагч” бус “саун” гэж нэрлэвэл арай зохимжтой юм билээ.

Энэ талаар үйлчилгээний ажилтнуудаас тодруулахад, “Өмнө нь янз бүрийн багцын үйлчилгээ үзүүлдэг байсан. Жишээ нь, 7000 төгрөгийн тасалбар аваад хоёр тоглоом дээр нэг л удаа үнэгүй тоглох ёстой.  Гэтэл хүмүүс үйлчлүүлэгч хаан, бид эрхээ эдэлж байна. Тасалбарыг чинь худалдаж авсан учраас дахиж тоглоно гээд л хэрүүл хийдэг. Тэгэхээр одоо гаргасан шийдвэр бол үүнтэй адил зүйл болох байх. Бидэнд захиргаанаас танилцуулахдаа энэ жилийн гаргаж, баримталж буй бодлогоор ашиг олно гэсэн шүү дээ. Угаасаа 20 мянган төгрөгөөр тасалбар аваад ороод ирсэн хүн бүх тоглоом дээр тоглоно гэж байхгүй учраас ашгаа бодсон байна билээ. Үйлчлүүлэгчидтэй шууд харилцаж байгаа бидэнд л жаахан ачаалал үүсэх байх” гэсэн юм.

Дээрх 15 аттракцион тог­лоом дээр нэмээд бас авто­мат тоглоомын эрх бэлэглэнэ гэсэн нь нэг л асуудалтай. Ур чадварын тав, зоосоор тоглох 17 тоглоом санал болгож байгаа ч зөвхөн 10 зоос л олгоно. Үүн дээр нэмж автомат тоглоом тоглох эрхтэй. 21 ширхэг автомат тоглоом нь зоосоор л ажиллана. Гэхдээ 10 зоос л өгсөн гэдгийг мартаж болохгүй. Зоосоор ажилладаг нь Солонгос улсад үйлдвэрлэсэн ч монголчилчихсон,  эвдэрсэн тоглоом. Хэзээ ч бамбарууш гарч ирэхгүй гэдгийг нь хүүхдийн гэнэн ухаандаа төсөөлж чадахгүй балчир үрс маань найдлага тасрахгүй эцэг эхээсээ зоос худалдан авч өгөхийг шаарддаг. Тэр бүр хамт байх завгүй эцэг эхчүүд нь ч хүүхэддээ үгүй гэж хэлж чадахгүй зоос худалдан авч өгсөөр. Энэ удаа хэдийгээр төлсөн мөнгөндөө зоос авч болох ч бас л бамбарууш гарч ирэхгүй.

За тэгээд “жижигрүүлсэн” паркийн удирдлагын томдсон ухаан дуусахгүй ээ. Тэд 20 мянган төгрөгийн тасалбар худалдан авсан хүн бүрт 2000 төгрөгийн хоолны талон бэлэг болгоно. Гэхдээ тэдний гаргасан хоолны цэсийг харвал энэ талоноор ганцхан шарсан төмс л авч болох аж. Бусад хоол нь 2000 төгрөгөөс үнэтэй учраас талон дээрээ 500-8900 төгрөг нэмж төлж байж ходоодоо баярлуулж болно. Харин хүүхдийн 15 мянгын тасалбарт 1500 төгрөгийн хоолны талон дагалдах аж.
Манай “жижигрүүлсэн” Соёл амралтын хүрээлэнгийн баримтлах гээд буй дээрх үнийн санал дэлхийн томоохон паркиудын зарчим гэж байгаа. Гэхдээ тэдгээр паркид орсон л бол тоглоом дээр тоглолгүй гарч ирнэ гэсэн үндэс байхгүй. Жижигхэн газар ч хөл гишгэх зайгүй байрлуулсан тоглоомууд дунд сонголт их бий. Гэтэл манай паркийн хувьд дэлхийтэй жиших хэмжээнд хүрсэн бил үү. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхээн нэгийг бодож хоёрыг тунгаах бус уу...?

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан