Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган болно
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд нэн чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон орон даяар зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил Нийслэлийн Засаг даргын захирамж гарч “Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор сарын аяныг нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байна.
Сарын аяны хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зам тээвэр, барилга, үйлдвэрлэлийн салбарын аж ахуй нэгж байгуулагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг мөрдөн ажиллах, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн сургалт сурталчилгаа хийх, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хөдөлмөрийн нөхцөлийн төлөв байдалд судалгаа дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг төрийн, хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, барилгын салбарт ажиллагсдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг багасгах зорилгоор “Эрүүл барилгачин” аян өрнүүлэх, ХАБЭА хариуцсан ажилтнуудад зориулсан гарын авлага боловруулах зэрэг ажил зохион байгуулж байгаа аж.  
“Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор зохион байгуулагдаж буй сарын аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган”-ыг хөдөлмөр нийгмийн 3 тал хамтран зохион байгуулж байна.
Чуулган өнөөдөр 10 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны Хурлын танхимд болно.  
Чуулганы үеэр  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс  хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль, дүрэм, журам”, “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхэд ААНБ-ын гаргаж буй зөрчил дутагдал”, “ХАБЭА тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ҮЭ-ийн оролцоо” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэхээс гадна, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан