Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Манай улсын 34 иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатараас цөөн асуултад хариу авлаа.

-Манай улсын хэчнээ иргэн гадаадын улс орнуудад ял эдэлж байна вэ. Гадаад харилцааны яам тодорхой судалгаа хийсэн үү?
-Өнөөдрийн байдлаар 16 оронд 159 хүн ял эдэлж байгаа. Ял эдэлж байгаа хүмүүстэйгээ консулын газраас уулзаж, ар гэртэй нь уулзуулах ажлыг зохион байгуулсан.

-БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэхээр яваад ор сураггүй болсон гэх хүмүүсийг хайж байсан. Ар гэрийнхэн нь албан ёсоор хүсэлт тавьсны дагуу хайж байгаа гэсэн. Иргэдийг олсон уу?
-Солонгост алга болсон 29 иргэнээс 12 нь олдсон. Тэр хүмүүс энэ жил алга болоогүй. 1990 оноос хойш БНСУ-д зорчсон иргэдийн бүртгэлийг сайжруулахад ирэхээр сураггүй алга болсон иргэний 9 нь монголдоо ажиллаж амьдарч байна гэдэг нь илэрсэн. Цаашид бусад нь илрэх байх аа.

-Буяндэлгэр гэдэг хүнийг авчрах гэж байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Балбад дөрвөн жилийн ял эдлэхээр байсан Буяндэлгэрийг Гадаад байгаа иргэдэд туслах сангаас зардлыг нь гаргаад энэ сарын 11-нд Улаанбаатарт авчирхаар болоод байна. Мөн Оюунчимэг гэдэг иргэн ОХУ-д хууль зөрчсөн хэргээр ял эдлэх гэж байсныг авчирч байна. Өнгөрсөн долоо хоногт Эрээнд манай улсын иргэнийг БНХАУ-ын Хилийн цэрэг зодсон. Энэ асуудалд манай консулын газрынхан шуурхай ажиллаж, зодуулсан иргэний эмчилгээний зардалд 30 мянган юанийг буруутай талаас гаргуулсан.

-Гадаад ял эдэлж байгаа иргэд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдээд байна вэ?
-Иргэдийн хувьд ихэвчлэн хулгайн хэрэг үйлдэж байна. Үүнээс гадна хар тамхины хэрэгт 34 хүн ял эдэлж байна. Олонхи нь БНХАУ-д ял эдэлж байгаа.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан