Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Энэ онд 106,6 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчилнэ
Энэ онд Улаанбаатар хотод шинээр барих болон өргөтгөн шинэчлэх замын ажлын талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Энэ онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 36 орчим тэрбум төгрөгийн 106,6 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх ажлыг хийнэ. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан хөрөнгө оруулалтын ажлуудын тендерт Нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажиллах бөгөөд 10 сарын 31 гэхэд төлөвлөгөөт замын ажлуудыг дуусгана. Авто замын ажлыг хийхдээ ус зайлуулах байгууламжийг давхар шийдэхэд онцгой анхаарч байгаа” гэдгийг онцлон хэллээ. Мөн автозамын траст байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажилд ихээхэн цаг хугацаа шаардагддаг. Үүнээс шалтгаалан замын ажил хойшлох, удаашрах магадлалтай байдаг учир нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө газраа чөлөөлж өгөхийг иргэдээсээ хүсч байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 3 байршилд замын ажил эхэлж, зам хаасан байгаа бөгөөд цаашид ажил нь эхэлсэн замуудыг тодорхой хугацаагаар хаана. Энэ үеэр автозамын ачаалал багагүй нэмэгддэг учраас иргэд аль болох бүтээн байгуулалтын ажлыг хүндэтгэн, уур бухимдалгүйгээр ажлаа амжуулахыг уриаллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан