Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Залуучуудыг орон сууцжуулах ямар боломж байна?

“Өмчтэй Монгол Залуу” залуучуудад зориулсан орон сууцны нээлттэй хэлэлцүүлэг маргааш буюу 2013.05.09-ний өдрийн 09:00 цагт Иргэний танхимд болно. Залуучуудыг орон сууцжуулах талаар төрөөс баримталж буй бодлого зорилт, барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хамгийн том хэлэлцүүлэг болно. Өнөөдөр залуучуудад орон сууцны үнэ, чанар, зээлийн асуудал хэр хүндрэлтэй байгаа болон залуучуудыг орон сууцжуулах ямар нөхцөл боломж байгаа талаар нээлттэй ярилцах юм байна. Тус хэлэлцүүлэгт:
1.    Монгол улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого
-Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий Сайд
2.    Бодлогын хэрэгжилт
-Р.Эрдэнэбүрэн, /БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
3.     Эх үүсвэр
-Ч.Энхбат /Евроазимайнз ерөнхий захирал/
4.    Газар төлөвлөлт
-Оргил-Эрдэнэ /Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/
5.    Залуучуудын орон сууцны хямд, төсөр, шинэ технологи
      -Б.Дайчинхүү /Улаанбаатар женерал констракшн ХХК/
6.    Орон сууцны эрэлт
-Б.Батзориг /Тэнхлэг зууч ХХК/
7.    Зээлтэй залуу нас
-Б.Отгонбаяр /ХХБ/, Х.Маргад-Эрдэнэ /МИК/
8.    Тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудал
-Г.Занабазар /ШУТИС/
9.    Залуучуудыг орон сууцжуулах гадаадын туршлага, жишээ
-Э.Сайнбаяр /Бүтээн байгуулагч залуучуудын холбоо/
10.    Оюутны байр
-Х.Батсайхан /МОХ-ны ерөнхийлөгч/
11.    Шинэ гэр” төсөл
-Б.Даваа-Очир /М-Си-Эс проперти дэд ерөнхийлөгч/
12.    “Орон нутаг дахь орон сууцны асуудал”
  -Б.Гэрэлмаа /Женекон Групп-ны ерөнхийлөгч/
13.      “1560”
        -О.Ундрах / ОССК
14.    “Авлигагүй орон сууц” төсөл
      -А.Мөнхбат /МЗХ-ны ерөнхийлөгч/ нар оролцоно.  
Тус хэлэлцүүлгийг Монголын залуучуудын үндэсний хороо, Монголын Залуучуудын Холбоо, Ардчилсан Залуучуудын Холбоо, НҮБ-ын дэргэдэх залуучуудын зөвлөлдөх хороо, Бүтээн Байгуулагч Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан