Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хоёр хоногт 189 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт нийт 912 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрээс нийслэлийн “Лавлагаа , мэдээллийн төв”-ийн “Call center-1200” тусгай дугаарын утсанд 221 өргөдөл, гомдол ирснээс 48-ыг нь шийдвэрлэсэн бол , www.ub 1200.mn цахим хуудсаар ирсэн 33 өргөдөл, гомдлын 11-ийг нь , шинэчлэлийн Засгийн газрын “11-11 Төв”-д ирсэн 211 өргөдөл , гомдлын 43-ыг нь , нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-д хандсан иргэдээс ирсэн 275 өргөдөл,гомдлын 54-ийг нь, нийслэлийн харъяа байгууллагуудад хандаж ирсэн 172 өргөдөл, гомдлын 33-ыг нь тус тус шийдвэрлэжээ. Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлуудыг шуурхай ажиллаж дунджаар 2 хоног 02 цаг 49 минутад шийдвэрлэсэн бол шийдвэрлэгдээгүй 723 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна. Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, нийтийн бие засах газар, худаг ус гаргах, авто замын ачааллыг бууруулах шийдвэр, үйл ажиллагааны тухай, гэрлэн дохио, замын хөдөлгөөний удирдлага, хяналт, зар сурталчилгаа, мэдээллийн самбарын тухай, барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, барилга байгууламжид хаяг, дугаар олгох, Газар өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлт зэрэг өргөдөл гомдол тус тус ирүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























