Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ШИНЭХЭН “БОИНГ-767” УДАХГҮЙ “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛД ГАЗАРДАНА
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компанийн өөрийн гэсэн анхны шинэ “Боинг-767” онгоц өнөөдөр 10:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм. АНУ-ын Сиэтл хотод захиалгаар үйлдвэрлүүлсэн эл онгоцыг хүлээлгэн өгөх ёслолд оролцохоор Монголын талаас салбарын яам болон холбогдох байгууллага, хэвлэлийнхнээс бүрдсэн 30 гаруй төлөөлөгч явсан билээ. Тууз хайчлах ёслолд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ИНЕГ-ын дарга С.Буяндалай, “Боинг” компанийн Бизнес эрхэлсэн захирал Андре Муллан, тус компанийн “767” төслийн ерөнхий инженер Стефен Уэлсс нар оролцсон байна.
Будаг нь ханхалсан шинэхэн хөлгийн анхны багийн гишүүдэд онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, хоёрдугаар нисгэгч А.Энхжаргал, ахлах үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар багтаж, “Боинг-767”-гоо Монголд авчрах хүндтэй үүрэг хүлээжээ. Зам тээврийн сайд А.Гансүх 2011 онд өмнөх Засгийн газрын дэд сайд байхаасаа эхлэн агаарын тээврийн бодлогыг гардан хариуцаж, улмаар УИХ-аар бодлогоо батлуулж, МИАТ-ийг Үндэсний агаарын тээвэрлэгч болгоод зогссонгүй, орчин үеийн аварга том хөлөгтэй болгосон нь энэ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Altan shar zam n ulzuute baig
Shine ongotsni miin
Gansuh l ongotstoi bolgoj bgaamaa da ingej bitgii hydlaa zysardaach
Хамгийн их уншсан