Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Залуучууд Орхоны хөндийн хог хаягдлыг цэвэрлээд иржээ

МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”, Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв – Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоотой хамтран Орхоны хөндийн хуурай хог хаягдлыг цэвэрлэх аяныг зохион байгуулаад ирсэн байна. Тус аянд нийтдээ 90 гаруй залуучууд хамрагдан, 3 шөнө, 4 өдөр аялахдаа гадаад дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй бүс нутгууд болох Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Хархорин гэсэн маршрутаар явж, тухайн бүс нутгийн хуурай хог хаягдлыг цэвэрлэжээ. Эдгээр бүс нутгуудад жуулчид ихээр очдог ч, ундаа усны сав, чихрийн цаас, тамхины иш,  архины шил, лааз зэрэг хуурай хог хаягдал ихээхэн байдаг нь гадаад дотоодын амрагч жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг тул энэ цэвэрлэгээний аяныг зохион байгуулсан гэдгийг зохион байгуулагч нь хэлж байгаа юм. Энэхүү аянд хамрагдаад ирсэн залуучууд “зүгээр л амраад, хэрэглэсэн бүтээгдхүүний хогоо байгаль экологид хаяад ирэх биш, харин ч хаясан хогийг цэвэрлээд, залуучууд бид хамтдаа сайхан нөхөрлөөд ирсэн нь хамгийн дурсамжтай бас сэтгэлд өег санагдаж байна” гэдгээ ам уралдан яриж байлаа. Юутай ч залуучууд маань замд ядарсан гэдгээ ажрахгүй, байгаль эх дэлхийгээ цэвэрлэх аянд сайн дураараа нэгдэж, хамт олон болж, гар бие оролцоод ирсэн нь бахархууштай. Иймэрхүү ажил цаашид олон зохиогдоосой гэж залуучууд хүсэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан