Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
100 мянган айл орон сууц хөтөлбөрийн хохирогчид өлсөнө гэв
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээл хамрагдсан иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, өөрсдийнх нь өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэж өгөхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Энэ хөтөлбөрт нийтдээ 213 айл, өрх хамрагдаж зээл авчээ. Эл хөтөлбөрийн нөхцөл, боломжийн хүрээнд 40 ам.метр талбайтай байрыг тухайн үеийн ханшаар бодож, урьдчилгаа болон илүү төлбөрийг төлж 50 сая төгрөгийн зээл хүсэмжлэн авсан аж. Гэтэл жил гаруй хугацаанд байр авсан иргэдэд зээлийг нь өгөхгүй байгаагаас үүдэн иргэд авсан байрнаасаа хөөгдөхөд тулаад байгаа гэнэ. Байрны зээл авсан иргэд 11 компанийн барьсан барилгад оржээ. Дээрх барилгын компаниуд ирэх сарын 1-нд байрныхаа төлбөрийг барагдуулахгүй бол 2-нд албан хүчээр байраа суллаж авна гэдгээ албан бичгээр мэдэгджээ. Мөн урьдчилгаа болон төлсөн мөнгөнийх нь 20 хувийг суутгаж авна гэсэн байна. Тиймээс иргэд энэ асуудлыг ирэх сарын 1-нээс өмнө шийдэж, зээлийн мөнгө болох 50 сая төгрөгийг олгож өгөхийг шаардаж байгаа юм. Хэрэв эс шийдвээс тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэв.
Иргэдийн хэлж байгаагаар тэд захиалсан байрандаа энэ оны нэгдүгээр сард оржээ. Түүнээс хойш сар болгон тухайн компанид 0.8 хувийн алданг тооцож мөнгө төлж ирсэн байна. Энэ мэтээр эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол маш их байгааг иргэд хэлж байсан юм.
Тэрчлэн Шинэчлэлийн Засгийн газрын холбогдох сайд, дарга нар нь энэ асуудлыг шийднэ гэж амласан хэрнээ одоо болтол шийдэж өгөхгүй байгаа аж. Тэгсэн хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон сууцтай болох иргэдийг дэмжиж 800 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан гэж хэлж байгаа ч бодит амьдралд биеллээ олохгүй байна гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан