Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Улаанбаатар метротой болоход ойрхон байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар метро төсөл”-ийн судалгааны эцсийн тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий Сайдад өргөн барилаа.
Энэхүү судалгааны ажлыг Япон Улсын ЖАЙКА байгууллагын Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгааны баг 2011оны 9-р сараас 2013 оны 3 сар хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Судалгааны тайланг НИТХ-д танилцуулж төлөөлөгчид уг судалгааны ажлыг дэмжин дээд шатны байгууллагад өргөн барьж асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон билээ.
Улаанбаатар хотод тулгамдаад буй замын хөдөлгөөний түгжрэл, хүрээлэн буй орчны ачаалал гэх мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн үүднээс судалгааны баг ажиллаж, Улаанбаатар хотын хүн ам, нийгэм, эдийн засгийн байдал, хүрээлэн буй орчин, геологи, хөрс, хотын өнгө үзэмж, хөрөнгө оруулалт, санхүү, техник, технологи зэрэг шаардлагатай бүхий л талаас судалгааг хийн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой метроны байгууламжийн санааг дэвшүүлсэн байна.
Метро нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний гол ачааллыг үүрдэг Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй байгуулагдах ба зүүн 4 замаас баруун 4 зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байх аж. Өөрөөр хэлбэл авто замаас бүрэн тусгаар систем байх учир түгжрэлд өртөхгүй, гэрлэн дохио хүлээж зогсохгүйгээр хүссэн газраа тогтмол цагт, найдвартай очдог болно гэсэн үг. Метро байгуулна гэхээр ганц метроны шугам бариад зогсохгүй, Улаанбаатар төмөр зам, автобус, тролейбусны маршруттай холбож, том хэмжээний авто зогсоолыг төлөвлөх зэргээр иргэдийн бүхий л төрлийн тээврээр ая тухтай зорчих, тэдгээр хооронд саадгүй шилжин суух, мөн явганаар явах орчин нөхцлийг хангах нийтийн тээврийн цогц сүлжээний шийдлийг судалгааны тайланд тусгасан байна.
Метротой болохын тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолсон ба улс дэд бүтцээ хариуцан, үйл ажиллагааг явуулахад дотоод гадаадын хувийн хэвшлийн ноу-хауг ашиглан, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар оновчтой хэрэгжүүлж чадвал энэ зардлыг богино хугацаанд нөхөх боломжтой гэжээ.
Улаанбаатар хот метротой болсноор замын түгжрэл буураад зогсохгүй, худалдаа үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа идэвхжин, худалдан авалт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжиж, шинэ ажлын байр олноор бий болж, газар доорх хотыг байгуулснаар өвлийн хүйтэнд ч дулаахан тохилог орчинд зорчиж, үйлчлүүлнэ, автомашинаас ялгарах хорт утаа багассанаар агаарын бохирдол буурна гээд эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд олон эерэг нөлөө үзүүлэх юм. Метротой болсноор үүсэх бодит болон бодит бус үр өгөөж нь хөрөнгө оруулалтын зардлаас хэд дахин илүү байх болно гэдгийг судалгааны баг онцолж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар метро төсөл”-ийн судалгааны эцсийн тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий Сайдад өргөн барилаа.Энэхүү судалгааны ажлыг Япон Улсын ЖАЙКА байгууллагын Улаанбаатар хотод нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлэх судалгааны баг 2011оны 9-р сараас 2013 оны 3 сар хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Судалгааны тайланг НИТХ-д танилцуулж төлөөлөгчид уг судалгааны ажлыг дэмжин дээд шатны байгууллагад өргөн барьж асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон билээ.
Улаанбаатар хотод тулгамдаад буй замын хөдөлгөөний түгжрэл, хүрээлэн буй орчны ачаалал гэх мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн үүднээс судалгааны баг ажиллаж, Улаанбаатар хотын хүн ам, нийгэм, эдийн засгийн байдал, хүрээлэн буй орчин, геологи, хөрс, хотын өнгө үзэмж, хөрөнгө оруулалт, санхүү, техник, технологи зэрэг шаардлагатай бүхий л талаас судалгааг хийн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой метроны байгууламжийн санааг дэвшүүлсэн байна.
Метро нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний гол ачааллыг үүрдэг Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй байгуулагдах ба зүүн 4 замаас баруун 4 зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байх аж. Өөрөөр хэлбэл авто замаас бүрэн тусгаар систем байх учир түгжрэлд өртөхгүй, гэрлэн дохио хүлээж зогсохгүйгээр хүссэн газраа тогтмол цагт, найдвартай очдог болно гэсэн үг. Метро байгуулна гэхээр ганц метроны шугам бариад зогсохгүй, Улаанбаатар төмөр зам, автобус, тролейбусны маршруттай холбож, том хэмжээний авто зогсоолыг төлөвлөх зэргээр иргэдийн бүхий л төрлийн тээврээр ая тухтай зорчих, тэдгээр хооронд саадгүй шилжин суух, мөн явганаар явах орчин нөхцлийг хангах нийтийн тээврийн цогц сүлжээний шийдлийг судалгааны тайланд тусгасан байна.
Метротой болохын тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолсон ба улс дэд бүтцээ хариуцан, үйл ажиллагааг явуулахад дотоод гадаадын хувийн хэвшлийн ноу-хауг ашиглан, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар оновчтой хэрэгжүүлж чадвал энэ зардлыг богино хугацаанд нөхөх боломжтой гэжээ.
Улаанбаатар хот метротой болсноор замын түгжрэл буураад зогсохгүй, худалдаа үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа идэвхжин, худалдан авалт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжиж, шинэ ажлын байр олноор бий болж, газар доорх хотыг байгуулснаар өвлийн хүйтэнд ч дулаахан тохилог орчинд зорчиж, үйлчлүүлнэ, автомашинаас ялгарах хорт утаа багассанаар агаарын бохирдол буурна гээд эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд олон эерэг нөлөө үзүүлэх юм. Метротой болсноор үүсэх бодит болон бодит бус үр өгөөж нь хөрөнгө оруулалтын зардлаас хэд дахин илүү байх болно гэдгийг судалгааны баг онцолж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Arch
Demjij bna gehdee japanuudaar hiilgeh heregtei
2013.05.17
























