Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэний тэрэг хүлээлгэж өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэн тусламжийн тэрэг хүлээлгэж өгөв.ЕрөнхийлөгчийнТамгын газрын дарга П.Цагаан түргэний тэргийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баттөгс болон тус эмнэлгийн эмч нарт хүлээлгэн өгсөн юм.
Уг арга хэмжээнд Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл нар оролцлоо.
Түргэний тэрэг хүлээлгэн өгөх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг, хамгийн хариуцлагатай албыг залгуулдаг хамт олон энэ төвд ажиллаж байна. Эмнэлгийн анхны тусламжийг яаж үзүүлснээс шалтгаалж тухайн өвчтөний амь амьдрал, хувь заяа шийдэгддэг. Монгол Улсын Ерөнхийлөгчид Японы тусламжийн байгууллагаас бэлэглэсэн явуут дундаа иж бүрэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг тоног төхөөрөмж бүхий машиныг танай эмнэлэгт бэлэглэж гардуулж өгөхийг надад даалгасан юм.
Өнөөдөр их сайхан өдөр байна. Монголд сайн цаг ирж байна. Улс оронд өдөр бүр сайн мэдээ сонсогдож байвал иргэдийн амьдрал, санаа сэтгэл өөдрөг байх болно. Миний мэдэхээр ийм тоноглолтой машин Монголд хоёр, гуравхан бий. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй энэ машиныг та бүхэн гамтай эдэлж, түргэн шуурхай үйлчилгээгээрээ өвдөж зовсон, сандарсан хүмүүст тусламж үзүүлж, эдгээж, баярлуулж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Ажлын амжилт хүсье” хэмээгээд машины түлхүүрийг гардуулж, ард иргэдийн эрүүл энхийн төлөөх үйлс нь цагаан замтай байхыг бэлгэдэн сүүгээр мялаалаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь жилд 75 мянган хүнийг яаралтай түргэн тусламжийн тасгаар хүлээн авч эмнэлгийн гурван шатны тусламж хүргэн үйлчилдэг юм байна. Тус эмнэлэгт түргэний тэрэгний хүрэлцээ муу, ялангуяа бүрэн тоноглолтой тэрэг байхгүй гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баттөгс энэ үеэр хэлж байлаа. Уг машин дотроо амьсгал дэмжих, зүрх, судас хэмжих аппаратуудтай юм байна.
Машин, тэрэгний хүрэлцээ муу энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлагаараа орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тэрэг хүлээлгэн өгч байгаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон баяртай байгаагаа илэрхийлж Ерөнхийлөгчийг тус төвийн Хүндэт өргөмжлөлөөр шагнасныг Тамгын газрын дарга П.Цагаанд гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1996-2000 онд УИХ дахь олонхийн бүлгийн дарга байхдаа Францын Засгийн газраас эмнэлгийн салбарт ирүүлсэн буцалтгүй тусламжийг тухайн үед хамгийн хүнд нөхцөлтэй байсан Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлж байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр хэлж байв. Уг харилцаа одоо ч үргэлжилж энэ жил тус төвийнхөн Францын талтай дахин таван сая 50 мянган еврогийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Түүгээр эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн хэсгийг өргөтгөжээ. Тэнд тоног төхөөрөмж байрлуулж, мөн сургалт явуулж байх юм байна.
Ийнхүү тус эмнэлгийн үйлчилгээнд өнөөдрөөс эхлэн орчин үеийн төхөөрөмж бүхий түргэний тэрэг гарч эхэллээ. Гагцхүү эмнэлэг рүү орох, гарах хаалганы орчмын газрыг хууль бусаар олгосноос болж яаралтай тусламж үзүүлэх ёстой өвчтөн хаалганы гадна бүтэн цагаас илүү хугацаагаар саатаж, амь насанд нь аюул учирдгийг эмч нар хэлж байлаа. Үүнийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл анхааралдаа авахаар боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан