Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хүүгээ зодсон эцэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
Тавхан настай хуруун чинээхэн хүүхдээ “миний хүүхэд биш” гэж зодож, биед нь хүйтэн мэсээр гэмтэл учруулсан хэрэг сүүлийн үед олныг сэрдхийлгэсэн билээ. Тэгвэл хүүхдүүдийн эрүүл мэндийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүд ямар шатандаа явж байгаа цагдаагийнхан мэдээллэж байна. Таван настай И-г төрсөн эцэг Д нь зодож танхайрч биед нь гэмтэл учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйл буюу танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэж бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дахь зүйл анги буюу тарчлаасан гэж буруутгаж байгаа аж.
Мөн таван сартай хүүхдийг эцэг нь хадаастай модоор цохиж биед гэмтэл учруулсан хэргийг бусдын бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж алахыг завдсан гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2-т зааснаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн Хөвсгөл аймагт 15 настай настай хүүхдийг амбаартаа багш нь хорьж байсан хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хүүхдийн эрхийг зөрчиж хууль бусаар хорьж тарчлаан зовоосон гэмт хэрэгт эгч дүү Д нарт Эрүүгийн хуулийн 100-р зүйл тарчлаах, 109-р зүйл 109.2,3-т хүнийг хууль бусаар хорих гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан