Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Лениний музейн хэрэгт холбогдуулж 26 хүнээс байцаалт авчээ
АНУ-аас Батаарыг авчрахтай зэрэгцэн Лениний музейд хадгалагдаж байсан үзмэрүүд болон үзмэрийн бүртгэлийн ерөнхий дэвтэр алга болсон гэх хэрэг гарч ирсэн. Энэ хэрэгт Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс Эрүүгийн хулуийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ хэрэгт тухайн үед музейд ажиллаж байсан 26 хүнийг гэрчээр татан байцаажээ. Музейн үзмэрийн бүртгэлд гар бичмэл, захидал хэлсэн үг зэргийн хуулбарууд ном зохиол зэрэг үзмэрүүдээс бүрдэж байснаас гадна Үржиний бүтээл болох 10x4 хэмжээтэй зээгт наамал, цээж баримал, бусад барималууд зэрэг үзмэрүүд байсан нь тогтоогджээ. Лениний музей үзмэр болон бүртгэлийн ерөнхий дэвтэрийг МАН-ын хэрэг эрхлэх газраас шаардахад мөрдөн байцаалтад авчирч өгөөгүй, ямар нэгэн тайлбар гаргаагүй гэдгийг албаны эх сурвалж өгүүлэв. Тиймээс Үндэсний төв архиваас Лениний музейтэй холбоотой тайлбар, тайлан зэргийг хуулбарлан авч шалгалтын ажлыг хийж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан