Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Монгол цэргийн жавхаа”-н шилдгүүд тодорлоо

Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулдаг. Тиймээс Монгол цэргийн сүрт жагсаалын шилдгүүдийг өчигдөр шалгарууллаа. Дөрвөн сарын турш үргэлжилсэн “Монгол цэргийн жавхаа” уралдааны тэргүүн байранд хурандаа Л.Батболд захирагчтай Зэвсэгт хүчний 032-р анги, хоёрдугаар байранд хурандаа Л.Гансэлэм захирагчтай Зэвсэгт хүчний 150-р анги, гутгаар байранд хурандаа Б.Дамба захирагчтай Зэвсэгт хүчний 084-р анги, тусгай байранд  хурандаа Х.Баньд захирагчтай Зэвсэгт хүчний 120-р ангийн бие бүрэлдэхүүн тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар эл уралдаанд анги бүрэлдэхүүнээ амжилттай удирдан зохион байгуулж эхний нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарсан захирагч нарыг тус бүрт нь хоёр өрөө орон сууцаар шагнаж, байрны түлхүүрийг нь  гардуулсан юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ““Монгол цэргийн жавхаа” уралдааныг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ жил анх удаа болж буй энэхүү уралдаан нь хугацаат цэргийн албанд алба хаан халагдаж буй монгол эр цэргүүддээ хүндэтгэл үзүүлэх зорилготой. Улс эх орныхоо тусгаар тогтнол, жагсаалын цэргийн сүр жавхланг бахархалтайгаар харуулсан цэргийн нийт анги бүрэлдэхүүнд  нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламлжлал болгон зохион байгуулахаар төлөвлөснийг хэлэхэд таатай байна. Монгол цэргийн яруу алдар бадартугай” хэмээлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан