Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Уул уурхайн компаниудын балгаар Сэлэнгэд хамгийн их газар эвдэрчээ
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун нар УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдэд өглөө.
Уг хууль 2009 оны долдугаар сард батлагдсанаас хойш алтны шороон ордуудын хил хязгаарт 137 аж ахуйн нэгжийн 242 тусгай зөвшөөрөл хамрагдсан байна. Үүний 60 нь хэсэгчилсэн давхцалтай, 13 нь хил заагийн маргаантай байгаа аж. Хуулиар хориглосон талбай 31.7 тонн алтны нөөцтэй. “Урт нэртэй” хуулийн хүрээнд 96 аж ахуйн нэгж нөхөн олговор авах хүсэлт гаргажээ. Тэд 222 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Нөхөн олговор хийх аудитын зардал бэрхшээлтэй байгаа гэнэ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал тооцох ажлын хүрээнд байгаль орчны үнэлгээний компаниудын хийсэн хэмжилтэд 226 тусгай зөвшөөрлийн 59.27 мянган га талбай хамрагдсаны 45.47 мянган га нь “урт нэртэй” хуулийн хориглосон бүсэд багтаж байгаа. Тусгай зөвшөөрлийн нийт талбайн 12.56 мянган га-г ашиглаагүй байгаа бол хуулиар хориглосон бүсийн 10 орчим мянган га нь ашиглагдаагүй байна. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдах нийт талбайн таван мянган га нь хуулиар хориглосон бүсэд байгаа. Энэ талбайн 4.7 мянган га нь эвдрэлд орсон. Эвдэрсэн талбайн 34.7 хувь нь Сэлэнгэд 16.2 хувь нь Заамарт, үлдсэн хувь нь Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Увс, Хөвсгөл аймагт байгаа” гэв.
Дээрх талбайн хохирлын нийт хэмжээ 1.16 их наяд төгрөг аж. Эдрэлд орсон талбайн 25.7 хувьд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 7.8 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Цаашид 5057.1 га-д техникийн, 7096.1 га-д биологийн нөхөн сэргээлт хийх тооцоо гарчээ. Хуулиар хориглосон бүсэд бүрэн нөхөн сэргээлт хийхэд 54.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Энэ мөнгийг техникийн, биологийн, голын гольдрилыг нөхөн сэргээх ажилд зарцуулах юм байна. Алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 226 талбай тус бүрээр байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардлын хэмжээг тооцсон ч хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээгүй байгаа гэсэн. Цаашид зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг тодорхой болгож, хяналтыг сайжруулах гэнэ.
Мөн нөхөн сэргээлт хийлгүй орхисон алтны шороон орд эзэмшигч компани болон хувь хүмүүсийг тогтоож нөхөн сэргээлт хийлгүүлэх гэнэ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Урин дулааны улиралд энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох агентлагуудтай хамтарч ажиллаж байгаа. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг ажиллаж байна. УИХ нөхөн олговор олгох болон хөндлөнгийн аудит хийх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгөх хэрэгтэй байна” гэв.
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун нар УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдэд өглөө.
Уг хууль 2009 оны долдугаар сард батлагдсанаас хойш алтны шороон ордуудын хил хязгаарт 137 аж ахуйн нэгжийн 242 тусгай зөвшөөрөл хамрагдсан байна. Үүний 60 нь хэсэгчилсэн давхцалтай, 13 нь хил заагийн маргаантай байгаа аж. Хуулиар хориглосон талбай 31.7 тонн алтны нөөцтэй. “Урт нэртэй” хуулийн хүрээнд 96 аж ахуйн нэгж нөхөн олговор авах хүсэлт гаргажээ. Тэд 222 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Нөхөн олговор хийх аудитын зардал бэрхшээлтэй байгаа гэнэ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардал тооцох ажлын хүрээнд байгаль орчны үнэлгээний компаниудын хийсэн хэмжилтэд 226 тусгай зөвшөөрлийн 59.27 мянган га талбай хамрагдсаны 45.47 мянган га нь “урт нэртэй” хуулийн хориглосон бүсэд багтаж байгаа. Тусгай зөвшөөрлийн нийт талбайн 12.56 мянган га-г ашиглаагүй байгаа бол хуулиар хориглосон бүсийн 10 орчим мянган га нь ашиглагдаагүй байна. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдах нийт талбайн таван мянган га нь хуулиар хориглосон бүсэд байгаа. Энэ талбайн 4.7 мянган га нь эвдрэлд орсон. Эвдэрсэн талбайн 34.7 хувь нь Сэлэнгэд 16.2 хувь нь Заамарт, үлдсэн хувь нь Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Увс, Хөвсгөл аймагт байгаа” гэв.
Дээрх талбайн хохирлын нийт хэмжээ 1.16 их наяд төгрөг аж. Эдрэлд орсон талбайн 25.7 хувьд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 7.8 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Цаашид 5057.1 га-д техникийн, 7096.1 га-д биологийн нөхөн сэргээлт хийх тооцоо гарчээ. Хуулиар хориглосон бүсэд бүрэн нөхөн сэргээлт хийхэд 54.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Энэ мөнгийг техникийн, биологийн, голын гольдрилыг нөхөн сэргээх ажилд зарцуулах юм байна. Алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 226 талбай тус бүрээр байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардлын хэмжээг тооцсон ч хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээгүй байгаа гэсэн. Цаашид зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг тодорхой болгож, хяналтыг сайжруулах гэнэ.
Мөн нөхөн сэргээлт хийлгүй орхисон алтны шороон орд эзэмшигч компани болон хувь хүмүүсийг тогтоож нөхөн сэргээлт хийлгүүлэх гэнэ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Урин дулааны улиралд энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох агентлагуудтай хамтарч ажиллаж байгаа. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг ажиллаж байна. УИХ нөхөн олговор олгох болон хөндлөнгийн аудит хийх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгөх хэрэгтэй байна” гэв.
0 Сэтгэгдэл
2013.05.29
























