Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
О.Магнай есөн цэргээ халжээ
ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн бас нэгэн мэдээлэл нь есөн ажилтнаа халсан тухайгаа хэллээ. Тус газрын улсын байцаагч Мөнхсолонго нь Оллоо ТВ-ийн удирдлагуудыг утсаар дуудан дарамталж, торгуулийн дээд хэмжээгээр торгоно гэж сүрдүүлжээ. Мөн утсаа ярихдаа төрийн нэр хүндийг өмнөө барьж бүдүүлэг загнасан гэж тус Оллоо ТВ-ээс гомдол гаргажээ. Үүний дагуу О.Магнай дарга Мөнхсолонго тэргүүтэй есөн байцаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн тухайгаа мэдэгдлээ. Тэрээр, “Төрийн албан бол үйлчилгээ л үзүүлэх ёстой. Түүнээс хүн дарамталж, айлган сүрдүүлдэг байх ёсгүй. Манай төрийн албаныхан суудалдаа мөнх байх юм шиг боддог болж. Халагдсан есөн хүн дотор ажлаа хийдэггүй, идэвхи санаачлага гаргадаггүй, ажил тасалдаг, ажлын цагаар унтдаг хүмүүс бий. Би энэ албан тушаалд ирээд долоон сар болж байна. Энэ хугацаанд нэг ч хүн чөлөөлөөгүй. Харин ажил авахдаа хэлсэн. Хэн ажил хийдэг, хэн нь хийдэггүй вэ гэдгийг би тодорхой хугацаанд харна. Хийж чадахгүй бол явуулна гэдгээ хэлсэн” гэв.
О.Магнай дарга энэ тухайгаа Төрийн албаны зөвлөлд ч мэдэгдэнэ гэлээ.

Д.Гал

0 Сэтгэгдэл
Дэмжиж бна Магнай
Хамгийн их уншсан