Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Сайд нар бүтээн байгуулалтын гэрээ үзэглэв

Ойрын жилүүдэд хэрэгжих томоохон бүтээн байгуулал, дэд бүтцийг шийдвэрлэхүйц ажлыг Засгийн газрын гишүүд өчигдөр эхлүүллээ. Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурав. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил болон Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нар гэрээг үзэглэсэн юм. Мөн Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал С.Сандагдорж, Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нар цаашдын бүтээн байгуулалтын гэрч болон оролцжээ. Улаанбаатар хотод өрнөөд буй зам барилгын ажил, инженер шугам сүлжээний шинэчлэл, засварын ажлууд дээрх гэрээний хүрээнд явагдана. Мөн бүх аймгийн төвийг нийслэлтэй холбох мөрийн хөтөлбөрийг шат дараалан хийх ажлын гараа болгож 2013 онд зургаан аймгийн төвийн замын ажил дээрх санхүүжилтээр хэрэгжих юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан