Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
С.Эрдэнэ: Тэтгэврийг 20-22 хувиар нэмэгдүүлэх талаар судалж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай ярьж, сөрөг хүчний зүгээс байр сууриа байнга илэрхийлсээр байгаа. Цалингийн доод хэмжээг ирэх есдүгээр сараас эхлэн нэмэгдүүлэхээр болсон бол тэтгэврийг ирэх долоо эсвэл аравдугаар сарын 1-нээс нэмэхээр холбогдох газрууд судалгаа хийж эхэлсэн байна. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Өдөр ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа нь цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Тэтгэвэр тэтгэмжийг энэ онд багтаан нэмэх боломж бий юү?
-1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийг өнгөрсөн жил УИХ-аар батлуулсан. Хуулиар 178 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгасан. Хуулийн хоёрдугаар заалтад тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг жил бүр Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний сан, Засгийн газар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өмнө нь тэтгэвэр нэмэгдүүлэх хуулийн заалт байгаагүй. Үүнд Засгийн газар өөрийн үзэмжээр хандаж ирсэн. Одоогийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн санал, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүдийн тооцоо судалгааг үндэслэн амьжиргааны төвшинтэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Тэд манай яамны саналыг хэлэлцэн шийдвэрээ Засгийн газарт хүргүүлэх юм. Хэрэв ирэх сарын 1-нээс тэтгэврийг нэмэгдүүлбэл 20-22 хувь буюу 94 орчим, ирэх аравдугаар сарын 1-нээс нэмбэл 47 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-Малчдын долоон хувь нь тэтгэврийн даатгалд хамрагддаг. Тэднийг даатгалд хамруулахын тулд урамшууллын ямар бодлого барьж байна вэ?
-Ажилласан жилийг нөхөн тооцох тухай хууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хууль ирэх наймдугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн аль нэг салбар бүлгээр авч үзээгүй. Тиймээс малчид, тариаланчид бүгд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, тэд 5-11 жил нэмж тооцуулах боломжтой. Харин тэтгэврийн насыг хэрхэн тооцох талаар хэд, хэдэн хувилбараар судалгаа хийж байна. Тухайлбал, малчдын ажилласан нэг жилийг хоёроор тооцох, мөн тухайн малчны хоногт хөдөлмөрлөж буй цагийг жирийн ажил хөдөлмөр эрхэлж буй иргэний нэг өдөр ажилласан хугацаанаас нэг дахин илүү буюу хоёр өдрөөр тооцож болох юм. Түүнчлэн малчдыг нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломж бололцоог бий болгохын тулд тухайн сард бус улирлын шинж чанартай эсвэл орлого олох тухайн цаг үетэй нь уялдуулан бөөнөөр нь төлөх нөхцөлийг судалж байна. Хэрэв нэг жилийг хоёр гэж тооцвол малчид 50 настай тэтгэвэрт гарах боломж бүрдэнэ. Үүнийг хийхэд маш олон хууль болон салбар дундын бодлогод өөрчлөлт оруулах шаардлага гарна.
-Тэтгэврийн санг уул уурхайгаас орж ирж буй орлогоос бүрдүүлэх талаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ. Нөгөөтэйгүүр энэ сан алдагдалтай ажиллаж байгаа гэсэн. Ямар шалтгаанаар алдагдалд оров?
-Энэ яригдаж байгаа. Тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансны бүрдүүлэлт буюу мөнгөн хуримтлалыг бодит мөнгөн хуримтлалд шилжүүлэх асуудлыг Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн яамтай хамтран судалгаа хийж байна. Тэтгэврийн даатгалын санд эхний ээлжинд 20-25 хувьтай тэнцэх хэмжээний бодит мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй байгаа. Энэ тал дээр Засгийн газар ямар хувилбар сонгох талаар ярилцаж байна. Засгийн газар бодит орлогоо зөв тооцон тэтгэврийн даатгалын санд хуримтлуулсан мөнгөө эргэлтэд оруулах, гол бүтээн байгуулалтын салбараа дэмжсэн бодлого явуулах ёстой. Ингэснээр энэ сангийн үйл ажиллагаа үр дүнтэй болох юм.
Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлын хэмжээг 2009 онд тогтоосон. Тэр үед тав орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө байсан. Харин өнөөдрийн байдлаар нарийвчилсан тоо алга. Ирэх намраас мөнгөн дүнгийн тооцоо судалгаа хийх ажлыг холбогдох яамдуудтай хамтарч хийнэ. Энэ сангаас өнгөрсөн хугацаанд тэтгэвэр олгогдоогүй. Учир нь, одоогоор уг санд бодит мөнгөн хуримтлал бий болоогүй юм.
маш зөв санал байна дэмжиж байна
хөөх сайдаа шударга экбэгээ худал хэлсэн хэрэг үү СУДАЛЖ БАЙНА гэдэг чинь үнэн юм уу ирэх 7 хоногоос нэмээд өгнө гэж цаад чалчаа чинь хошгоруулсан болж байна уу
tetgeveriig havtgairuulan menehee boliochee, zarim ni barag 1 saya sham tetgever avch bn, zarim ni hedhen tugruguur yaj amidrahiin, jaahaan bodoltoi nemmeer umaa, ehleed baga avdag humuusee nemeechee
id ajillahasandaa tetgevert albaduulan huugduj garch helmegdsen ehchuudiin tALAAR erdene said uy hiij bgn be, mash olon myangan ehchuudiig hohirooj doromjilchihood tag duugui bhiim, emegtei gishuudiin gargasan sanaliig yaraltai demjij 7 sariin 1-nees nuhun tulbur uguh heregtei shd, ard tumnee 20 garan jil doromjilj hohiroochood 00-iin tsaasnii uneer yaj amidar geed bgaan be, zarim ni guilgachin zarim ni nen yaduu amidralaar 20 jil bolj bn zarim ni tengert odson bgaa shdee, uldsen humuust ni nuhun tulburiig yaraltaai olgoochee erdene saidaa, uyg ni sudalj bn ntr geed bgaan uchnuun humuusiin amidraliig hohirooson niunen shd
Эрдэнэ сайдаа танд ажлын амжилт хүсье Маш олон хүний сэтгэлд хүрсэн ажлыг хийсэн шүү цаашид ч ахмадуудынхаа төлөө,тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санаачлагатай .оновчтой шинийг сэтгэж ажилланаа гэж итгэж байгаа
ЭНЭ ЕРОНХИЙЛОГЧ ЧИНЬ ДАХИН СОНГОХДОХЫН ТУЛД АРД ТУМНЭЭ ХУДЛАА ЯРЬЖ ШОВУУДАГ БОЛЧИХЧЭЭ ИРЭХ ДОЛОО ХОНГООС НЭМНЭ ГЭЭД ХАШИГРААД БАЙСАН ЧИНЬ ЯААЛАА ИНГЭЖ ЯДУУ АРД ТУМНЭЭР ТОГЛОЖ БОЛОХГУЙШ ДЭЭ ЯААСАН ХЭЦУУ ХУН БЭ
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай ярьж, сөрөг хүчний зүгээс байр сууриа байнга илэрхийлсээр байгаа. Цалингийн доод хэмжээг ирэх есдүгээр сараас эхлэн нэмэгдүүлэхээр болсон бол тэтгэврийг ирэх долоо эсвэл аравдугаар сарын 1-нээс нэмэхээр холбогдох газрууд судалгаа хийж эхэлсэн байна. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа. -Өдөр ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа нь цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Тэтгэвэр тэтгэмжийг энэ онд багтаан нэмэх боломж бий юү?
-1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийг өнгөрсөн жил УИХ-аар батлуулсан. Хуулиар 178 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгасан. Хуулийн хоёрдугаар заалтад тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг жил бүр Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний сан, Засгийн газар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өмнө нь тэтгэвэр нэмэгдүүлэх хуулийн заалт байгаагүй. Үүнд Засгийн газар өөрийн үзэмжээр хандаж ирсэн. Одоогийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн санал, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүдийн тооцоо судалгааг үндэслэн амьжиргааны төвшинтэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Тэд манай яамны саналыг хэлэлцэн шийдвэрээ Засгийн газарт хүргүүлэх юм. Хэрэв ирэх сарын 1-нээс тэтгэврийг нэмэгдүүлбэл 20-22 хувь буюу 94 орчим, ирэх аравдугаар сарын 1-нээс нэмбэл 47 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-Малчдын долоон хувь нь тэтгэврийн даатгалд хамрагддаг. Тэднийг даатгалд хамруулахын тулд урамшууллын ямар бодлого барьж байна вэ?
-Ажилласан жилийг нөхөн тооцох тухай хууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хууль ирэх наймдугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн аль нэг салбар бүлгээр авч үзээгүй. Тиймээс малчид, тариаланчид бүгд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, тэд 5-11 жил нэмж тооцуулах боломжтой. Харин тэтгэврийн насыг хэрхэн тооцох талаар хэд, хэдэн хувилбараар судалгаа хийж байна. Тухайлбал, малчдын ажилласан нэг жилийг хоёроор тооцох, мөн тухайн малчны хоногт хөдөлмөрлөж буй цагийг жирийн ажил хөдөлмөр эрхэлж буй иргэний нэг өдөр ажилласан хугацаанаас нэг дахин илүү буюу хоёр өдрөөр тооцож болох юм. Түүнчлэн малчдыг нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломж бололцоог бий болгохын тулд тухайн сард бус улирлын шинж чанартай эсвэл орлого олох тухайн цаг үетэй нь уялдуулан бөөнөөр нь төлөх нөхцөлийг судалж байна. Хэрэв нэг жилийг хоёр гэж тооцвол малчид 50 настай тэтгэвэрт гарах боломж бүрдэнэ. Үүнийг хийхэд маш олон хууль болон салбар дундын бодлогод өөрчлөлт оруулах шаардлага гарна.
-Тэтгэврийн санг уул уурхайгаас орж ирж буй орлогоос бүрдүүлэх талаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ. Нөгөөтэйгүүр энэ сан алдагдалтай ажиллаж байгаа гэсэн. Ямар шалтгаанаар алдагдалд оров?
-Энэ яригдаж байгаа. Тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансны бүрдүүлэлт буюу мөнгөн хуримтлалыг бодит мөнгөн хуримтлалд шилжүүлэх асуудлыг Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн яамтай хамтран судалгаа хийж байна. Тэтгэврийн даатгалын санд эхний ээлжинд 20-25 хувьтай тэнцэх хэмжээний бодит мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй байгаа. Энэ тал дээр Засгийн газар ямар хувилбар сонгох талаар ярилцаж байна. Засгийн газар бодит орлогоо зөв тооцон тэтгэврийн даатгалын санд хуримтлуулсан мөнгөө эргэлтэд оруулах, гол бүтээн байгуулалтын салбараа дэмжсэн бодлого явуулах ёстой. Ингэснээр энэ сангийн үйл ажиллагаа үр дүнтэй болох юм.
Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлын хэмжээг 2009 онд тогтоосон. Тэр үед тав орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө байсан. Харин өнөөдрийн байдлаар нарийвчилсан тоо алга. Ирэх намраас мөнгөн дүнгийн тооцоо судалгаа хийх ажлыг холбогдох яамдуудтай хамтарч хийнэ. Энэ сангаас өнгөрсөн хугацаанд тэтгэвэр олгогдоогүй. Учир нь, одоогоор уг санд бодит мөнгөн хуримтлал бий болоогүй юм.
0 Сэтгэгдэл
зочин
тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломж байвал нэмэх л хэрэгтэй шүү дээ хөөрхий хэдэн хөгшчүүл их л баярлана даа их л буян болно доо
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10
























