Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нарыг мөнгө угаасан хэргээр шалгаж байна
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Петро Чайна дачин тамсаг” компанийн орлогоос мөнгө угаасан хэрэгт Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нарыг холбогдуулан шалгаж байгааг Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх өнөөдөр хэллээ. Энэ хэргийг саяхнаас ч шалгаж эхлээгүй аж. Оны өмнөөс шалгаж эхлээд байгаа юм байна.
“Петро Чайна Дачин тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан 2007 оноос өнөөг хүртлэх явж байгаа. Гэтэл энэ хугацааны орлогоос тодорхой хэмжээний мөнгийг Хонконгийн тодорхой банкны тодорхой данс руу нууцаар шилжүүлж байна гэсэн мэдээллийг Мөрдөн байцаах газар авч шалгажээ. Одоогийн байдлаар хоёр талын санхүүгийн байгууллагын аудитын дүгнэлтээр 417 мянган баррель буюу 40.5 сая ам.долларын дутагдал гарсан байна.
Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар шилжсэн баримтыг цагдаагийн байгууллагынхан олжээ. Хятадын тал үүргээ ямар ч асуудалгүй биелүүлж байгаа бөгөөд шалгалтаар ямар ч зөрчил илрээгүй аж. Харин манай талаас энэ компанийг хариуцсан хүмүүс нууц аргаар зувчуулж байгааг тогтоожээ.
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Петро Чайна дачин тамсаг” компанийн орлогоос мөнгө угаасан хэрэгт Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нарыг холбогдуулан шалгаж байгааг Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх өнөөдөр хэллээ. Энэ хэргийг саяхнаас ч шалгаж эхлээгүй аж. Оны өмнөөс шалгаж эхлээд байгаа юм байна. “Петро Чайна Дачин тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан 2007 оноос өнөөг хүртлэх явж байгаа. Гэтэл энэ хугацааны орлогоос тодорхой хэмжээний мөнгийг Хонконгийн тодорхой банкны тодорхой данс руу нууцаар шилжүүлж байна гэсэн мэдээллийг Мөрдөн байцаах газар авч шалгажээ. Одоогийн байдлаар хоёр талын санхүүгийн байгууллагын аудитын дүгнэлтээр 417 мянган баррель буюу 40.5 сая ам.долларын дутагдал гарсан байна.
Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар шилжсэн баримтыг цагдаагийн байгууллагынхан олжээ. Хятадын тал үүргээ ямар ч асуудалгүй биелүүлж байгаа бөгөөд шалгалтаар ямар ч зөрчил илрээгүй аж. Харин манай талаас энэ компанийг хариуцсан хүмүүс нууц аргаар зувчуулж байгааг тогтоожээ.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
Зочин
Амарсайхан чинь ганц энэ Дачин тамсагаас авилга аваад зогсохгүй ш дээ,бүх л газрын тосны компаниудаас загнаж байгаад ч авдаг.Авилга аваад байгааг нь шалгаж байгаа юм чинь мөнгө угаах хэрэгт нь хамтраад байгаа авилга өгөөд байгаа Эн Пи Ай компаний ***** хүүхэн Солонмөчирийг бас шалгах хэрэгтэй.Амараа ахаа гээд гүйгээд байдаг юм гэсэн ш дээ.
2013.06.24
























