Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Бичил уурхайчдын эрүүл мэндийг хамгаалахаар боллоо

Бичил уурхайчдын эрүүл мэндийн асуудал хөсөр хаягдсан гэж болно. Ялангуяа, тэд осол гэмтэлд өртөх нь их. Иймээс “Бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбоо Эрүүл мэндийн яаманд энэ талаар анхаарал тавихыг хүсчээ. Яамнаас ажлын хэсэг гаран судалгаа хийж хоёр тал харилцан зөвшилцөөд гэрээний төсөл боловсруулжээ. Энэ гэрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбооны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа нар өчигдөр гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Монгол Улсын хөдөлмөрийн насны нийт хүн амын 8.7 хувь нь энэ эрсдэл өндөртэй бизнесийг хийж байна. Тиймээс Эрүүл мэндийн яам дэмжиж ажиллах улс төрийн хүсэл зорилгоо илэрхийлэн энэхүү гэрээг байгуулж байна” гэв.
Харин “Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа “Монгол Улсын хэмжээнд “нинжа” хэмээн нэрлэгдэж, дараа нь хувиараа ашигт малтмал олборлогч гээд хариуцлагатай бичил уурхайчдын эгнээнд орж байсан. Өнөөдөр анх удаа төрийн том албан бичигт гарын үсэг зурж, төрөөр хамгаалуулах болсондоо нийт бичил уурхайчид бид баяртай байна. Эрүүл монгол хүнийг хөгжүүлснээр их бүтээн байгуулалтын төлөө зогсож чадна” гэлээ.

0 Сэтгэгдэл